Сүрьеэ туссан цэргүүдийг тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Сүрьеэ туссан цэргүүдийг тусгаарлажээ

Дорнод
аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч цэргүүдийн дунд
уушгины сүрьеэ өвчин тархсан тухай мэдээлэл цацагдаад байгаа. Зэвсэгт
хүчний жанжин штабын зүгээс дээрх мэдээллийг няцааж, ханиад хатгаа
мэтээр тайлбарласан юм. Харин энэ талаар Эрүүл мэндийн яамны баттай эх
сурвалжаас тодруулахад, “Одоогоор 400 орчим цэргийг эрүүл мэндийн
шинжилгээнд хамруулаад байна. Зургаан цэрэгт уушгины сүрьеэ өвчний шинж
тэмдэг илэрсэн тул тусгаарласан” гэх мэдээлэл өглөө.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж