Өсвөрийн сэлэмч ДАШТ-нийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Өсвөрийн сэлэмч ДАШТ-нийг зорилоо

Монголын туялзуур сэлэмний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганбаатар, өсвөрийн тамирчин С.Билэгт нар өсвөр үеийн ДАШТ-нд оролцохоор Хорват улсыг зорилоо. Энэ жилийн туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын ДАШТ Хорватын Пореч хотноо дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. ДАШТ-ний өмнө 50 гаруй орны өсвөрийн туялзуур сэлэмчдийн олон улсын хамтарсан бэлтгэл болох юм. Үүнд оролцохоор манай дасгалжуулагч, тамирчин хоёр өнөөдөр Хорватыг зорьжээ. Өсвөрийн тамирчин С.Билэгтийн хувьд энэ жил туялзуур сэлэмний олон улсын чанартай хоёр тэмцээнд оролцоно. Хорватад болох ДАШТ-ний дараа бэлтгэл хангаж байгаад Хятадын Нань Жин хотноо болох өсвөрийн Азийн наадамд оролцох гэнэ.

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж