Нелсон Мандела дахин эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Нелсон Мандела дахин эмнэлэгт хэвтжээ

Өмнөд Африкийн экс-ерөнхийлөгч Нелсон Мандела хатгаа нь сэдэрсний улмаас өчигдөр орой Претория хотын эмнэлэгт хүргэгджээ. Өмнөд Африкийн албаныхны зүгээс Нобелийн энх тайвны шагналт, экс-ерөнхийлөгчийн бие чилээрхэж, эмнэлэг хүргэгдсэнийг албан ёсоор мэдэгдээд, ард иргэддээ хандан түүний төлөө залбирахыг хүссэн байна. Гэхдээ тэдний зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна.

Өдгөө 94 настай Нелсон Мандела өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр хатгаа тусч, эмнэлэгт гурван долоо хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн билээ. Түүнчлэн тэрээр энэ сарын эхээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар дахин эмнэлэгт хэвтсэн бөгөөд 10-ны өдөр эмнэлгээс гараад байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж