Хаваржилт хүндэрч байна

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Хаваржилт хүндэрч байна

Хаваржилт хүндэрч байна

Дорнод аймгийн Халхгол суманд гуравдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд цасан шуурга болж цасны зузаан 60 см орчим  зузаарч хүйтний эрч өдөртөө 28-29, шөнөдөө 31-38 хэм хүрч хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор ОБЕГ хүсэлт ирүүл­жээ. Одоогийн байдлаар тус сумын өвс тэжээлийн нөөцөөс 2000, аймгаас 4000 боодол өвсийг малчдад  хүргүүлэх арга хэмжээг аваад байна.

Хөдөө орон нутгаар өнгөрсөн өвөл цас их орсон. Тэр нь хайлж амжаагүй байхад одоо ч дахиж цасаар их шуурч байгаа аж. Үүнээс болж манай орны нийт нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноор хаваржилт, мал төллөлтийн байдал нэлээд хүндэрчээ. Үүнээс Булган аймгийн  Булган сум, Дорнод аймгийн Халхгол, Сэргэлэн сум, Завхан аймгийн Асгат, Баянтэс, Нөмрөг, Тэс сум, Увс аймгийн Баруунтуруун, Малчин, Хяргас сумын нутгаар цасны зузаан 20-35 см, хунгарлаж шуурсан газраа 20-60см зузаантай, нягт нь 0,20-0,24г/см3 хүрч нийтдээ есөн аймгийн 21 суманд хаваржилтын байдал хүндрэлтэй бай­на гэж ОБЕГ-аас мэдэгдээд бай­на. Харин есөн аймгийн 24 сумын нутгаар хаваржилт хүн­дэв­тэр нөхцөлд байгаа юм бай­на. Одоогийн байдлаар нийт хүндрэлтэй нутгийн малчдад тус бүрийн аймгийн тусламжийн нөөцөөс өвс тэжээл гарган өгч байгаа гэнэ. Ха­вар агаарын хэм хэлбэлзэл ихтэй байдгаас болж гэнэт хүйтэрч цасан болон шороон шуурга шуурах, хүчтэй салхи гарч үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг аюул их байдаг. Тиймээс зөвхөн малчид төдийгүй нийт ард иргэдийг анхаарал бол­гоомжой байж цаг агаарын мэдээ мэдээллээ тогтмол сонсож ажил төрлөө зохицуулж байхыг ОБЕГ-аас урьдчилан сануулж байна.

Цаг агаарын байдал энэ сарын 27-31-ны урьдчилсан төлвөөр 27-нд зүүн зүгийн нутгаар, 28-нд баруун зүгийн нутгаар, 29-нд төвийн нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орно. Салхи 27-нд нутгийн зүүн хагаст, 30-нд зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-3 хэм дулаан байна гэж ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдэгдээд байна.

 Ч.ПҮРЭВДУЛАМ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж