Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Хойд туйлын бэлтгэл

Өнөөдрийн бэлтгэл. Дугуй чирж, Туул голоор алхлаа. Хойд туйл руу явахад ес хоног үлдлээ.

Хийморийн овоо руу дугуйтай гарч, бэлтгэл хийлээ.

Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр facebook хуудсандаа Хойд туйлын бэлтгэлийнхээ талаар бичжээ.

Дэлхийн дээвэр Эверестийн оргилд хүрсэн тэрээр ес хоногийн дараа /04 сарын 06-нд/ дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэг болох Хойд өргөргийн 90°-ыг зорин эх орноосоо мордох гэж байна. Монгол хүн анх удаа Хойд мөсөн далайг туулж, бөмбөрцгийн зулайд очих энэхүү аяллыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан юм. Хойд туйлын 90 градуст очсоноороо Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг нэгдэж байгаа монголчуудын дуу хоолойг давхар илэрхийлэн дамжуулах зорилтот аялал 20 гаруй хоногийн хугацаанд үргэлжилнэ. Дугуй, цанаар хичээллэж, Хойд туйлын аяллын үндсэн бэлтгэлээ базаасан Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Улаанбаатар хотоос гадна Өвөрхангай, Хөвсгөл аймагт гол бэлтгэлээ хийжээ. Бэлтгэлийн хугацаанд Өвөрхангай аймгийн Улаанцутгалан хүрхрээнд авирч /мөсний авиралт/, Хөвсгөл далайн мөсөн дээр анх удаа 160 км-ын өвлийн дугуйн аялал хийсэн байна.


Хөвсгөл далайд хийсэн бэлтгэлийн үеэр.

Асралт хайрхан. Хойд туйлын аялалд зориулж өндрийн бэлтгэл хийв. 2013.02.03

Өвлийн дугуйн аялалууд гол бэлтгэлүүдийн нэг байлаа.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж