
Хуулийн төсөл санаачлагч нийтийн албыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн шинэчлэх, холбогдох хуулийг эргэн харж, өмнө тогтсон зарим сэтгэлгээг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна гэж үзсэн байна. Тухайлбал, Нийтийн албанд болон нийтийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гишүүн байсан албан тушаалтан тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн Төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд сонгогдох, томилогдох, гишүүн байхыг хориглох зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулах шаардлагатай гэж үзэж төсөл санаачилснаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү ийнхүү өргөн барьж байгаагаа УИХ-ын дад дарга Л.Цогд мэдэгдлээ.
Хуулийн төсөл батлагдсанаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцлийг баталгаажуулах эрх зүйн орчин бий болох юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.