Рок попынхон Бааварыг эргэжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Рок попынхон Бааварыг эргэжээ

Дуу бүтээгч үндэсний төвийн гишүүд болох Гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн, гитарчин Д.Өлзий-Орших, реппер Gee, “New Star” студийн захирал Л.Энхмандах нарын эрхмүүд өнөөдөр “Дижитал” хамтлагийн дуучин Ш.Батбаярыг эргэж очжээ. Тэд Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж буй Бааварыг эргэн очиж, эмчилгээний зардалд нь туслахаар 500 мянган төгрөг хандивласан байна.

Мөн тэдний зүгээс маргааш 12.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д хэргийн талаар мэдээлэл хийх гэнэ.

Дашрамд, Баавар нь “Дуу бүтээгч үндэсний төв"-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм байна. Тэрээр шүүхийг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх үедээ өрөөндөө учир битүүлгээр түлэгдэж өдгөө Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж