Шакира “Sephora”-гийн сүрчиг сурталчлав

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Шакира “Sephora”-гийн сүрчиг сурталчлав

Төрөөд дөнгөж хоёрхон сар болж байгаа ч урьдын адил биеийнхээ төгс сайхан хэлбэрийг хадгалж, үзэсгэлэнтэй хэвээр байгаа Латин Америкийн дуучин бүсгүй Шакира өчигдөр Парис хотод болсон “Sephora” брэндийн “S” сүрчгийн нээлтэд оролцжээ. “The Voice” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллах үүрэг хүлээсэн тэрээр уг арга хэмжээнд ирэхдээ хар өнгө голлосон хувцаар гангаран сүрчгэн дээр гарын үсгээ зурж, фэнүүдтэйгээ зургаа авахуулсан гэнэ.

Колумбийн Барранкилла хотод төрж өсөн, сурагч ахуйгаасаа дуу хоолойн чадавхи, рок-н-ролл, латин, араб бүжгийн гайхалтай хөдөлгөөнөөрөө бусдыг татдаг байсан тэрээр Испанид хүүгээ төрүүлсэн ч саяхнаас Парис хотод хувийн шинэ байшин худалдаж авсан гэнэ. Тиймээс Испанийн нэрт хөлбөмбөгч Жерар Пикегийн хамт хосууд хэсэг хугацаанд Парист амьдрах бололтой.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж