BRICS-ийн саммитийн хоёр дахь өдөр зохион байгуулалттай холбоотой ээлжит сюрприз гарав. Чуулга уулзалтын эхний өдөр аюулгүйн алба, ӨАБНУ-ын протоколын ажиллагаа доголдсон бол өчигдөр дээд хэмжээний уулзалт болж байсан зочид буудлын цахилгаан тасалджээ.
Эхлээд BRICS-ийн лидерүүд Африкийн орнуудын лидерүүдтэй уулзаж байсан “Fairmont Zimbali Resort” зочид буудлын гэрэл унтраад асав. Хэдэн секундын турш зочид буудал бүхэлдээ харанхуй болжээ. Энэ үеэр ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зума Африкийн лидерүүдийн өмнө үг хэлж байсан гэнэ. Гэтэл дараа нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Мухаммед Мурситай уулзах үеэр цахилгаан дахин тасалджээ.
Оросын ерөнхийлөгч бизнесийн төлөөлөгч нартай уулзсаны дараа хийсэн мэдэгдэлдээ BRICS-ийг “заан, хирс, одос үхэр, арслан, барс” зэрэг Африкийн анчдын үнэлдэг таван амьтантай зүйрлэсэн гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР