Олимпийн аварга багтаа нэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга багтаа нэгдэв

“Бээжин
2008” олимпийн аварга, “Лондон 2012” олимпийн мөнгөн медальт, Монгол
Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын бие илааршжээ. Тэрээр шинэ оны
дараахан АНУ-д хөлний мэс засалд орж, гуравдугаар сарын эхээр эх орондоо
ирсэн юм. Лондонгийн олимпийн татамид зодоглох үедээ авсан түүний
хөлийн бэртлийг эмчлэх мэс засал амжилттай болж, олимпийн аварга
саяхнаас багийнхантайгаа нэгдэн, хөнгөн бэлтгэл хийх болжээ.

Тэрээр
энэ долоо хоногийн эхээр сэргээлтийн бэлтгэлд гарсан жүдочдын хамт
“Говь” амралтыг зорьсон байна. Аваргын биеийн байдал сайн байгаа бөгөөд
дугуй унах, гүйх зэрэгт ажрахгүй болжээ.

 Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж