
“Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Ж.Батсуурь өнгөрсөн өвөл байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ өмнөх удирдлагуудын үед “Эрдэнэс тавантолгой” компанид ашиглах боломжгүй дугуй, авто машин нийлүүлэгдсэн. Нийт хэмжээ нь 7 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Дугуйны хувьд хэмжээ нь таарахгүй байгаа” гэж хэлж байсан билээ. Харин хэвлэлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан 1.2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дугуйг “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа шахсан байж болзошгүй хэмээн хардсан нь ийнхүү олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж эхэлсэн юм.
Г.ДАРЬ