Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Өчигдөр орой 12.30 бүжиглэмээр
санагдаад Ривэр Соундс очлоо…20.000 таxтай эднийх 12.00 цагт хаана
гэснээр үүдэнд байсан жолооч нарын санал болгосон Файс клубт
очлоо….12.00 ирэхэд ямар ч хүнгүй шахам ажиллах эсэхээ мэдэхгүй,…
гадуур цагдаа нар яваад байгаа хаагаад байгаа гэнэ гэж байна…яаая даа
байз…за яахав энэ хүртэл зорьж ирснийх ороод жаахан юм ууя гэсээр
таxгүй төлөлгүй орон суув…хүмүүс бага багаар ирсээр цагийн дараа
бүсгүйчүүд дийлэнхи 30 шахам хүнтэй боллоо. Тохь тух сайн, үйлчилгээ
эелдэг байна. 00 д орлоо…маш цэвэрхэн…үзэмжтэй…Би энэ бизнесийн
эрхлэгчийн өмнөөс харамслаа…Ямар их хөрөнгө зараа вэ? Энэ тэнэг хууль
энэ тэр нь заавал хийх гэж байгаа нэгнээ шийтгэж айлгах ёстой юу? 2013
оны дэлхийн нийслэлийн нэг гэхэд Улаанбаатар ямар их дарамтан дор бизнес
явуулж байнаа…Намайг ороход ойролцоогоор 15 хүн ажиллаж байх шиг
байсан ба бизнес явахгүй болоод цалин өгч чадахгүй боллоо гэхэд төр ажил
өгч чадахгүй байж юунд ингэж гай болно вэ? Би бүжиглэх дуртай…Надад
лав Улаанбаатарт мөнгөө төлөөд аятайхан явъя гэсэн ч гарах газар байхгүй
юм байна…Дандаа ажил, гэр биш бас хөлөртлөө бүжиглэмээр үе байна ш
дээ.

2013.03.28

Эх сурвалж: www.facebook.com/tserenenebish

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж