Солонгосын хойг цөмийн дайны ирмэгт ирлээ гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Солонгосын хойг цөмийн дайны ирмэгт ирлээ гэв

Хойд Солонгосын Гадаад хэргийн яамнаас “Солонгосын хойгийн байдал цөмийн дайны ирмэгт байна” гэсэн мэдэгдлийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд илгээжээ.

Фото: ИТАР-ТАСС

“Энэ мэдэгдэл дагалдах бичгийнхээ хамт Аюулгүйн зөвлөлийн албан ёсны баримт болон тараагдана гэдэгт би найдаж байна” хэмээн НҮБ-д суугаа БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Син Сон Хогийн захидалд өгүүлсэн байжээ.

Захидалд дагалдуулсан Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд “АНУ ба Өмнөд Солонгосын цөмийн дайны бэлтгэлийн улмаас Солонгосын хойгт цөмийн дайн хэзээ хэзээгүй эхлэх тэсрэлтийн аюул үүсээд байгааг БНАСАУ-ын ГХЯ албан ёсоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд албан ёсоор мэдээлж байна” хэмээсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж