Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Тэрбумтан Мадонна

“New York Post” сонин поп дуучин Мадоннаг дэлхийн тэрбумтнуудын эгнээнд хэдийнэ нэгдсэн хэмээн мэдээлэв. Дуучин бүсгүй өнгөрсөн онд эхлүүлсэн “MDNA” аялан тоглолтоос 305,2 сая ам.долларрын орлого олж, цомог, DVD болон бусад арилжааны чанартай гэрээнээс 85 сая ам.доллар олсон гэнэ. Үүнээс гадна өөрийн нэрийн “Truth or Dare” сүрчгийн бизнесээс 60 саяыг, “Smirnoff”-ийн кампанит ажилд оролцож, 10 сая ам.долларын хөлс авсан тухай тус сонин мэдээлсэн байна.

Дээрхээс гадна Мадонна “Material Girl” хэмээх хувцасны брэндээс тогтмол орлого олдог. Иймд хөгжмийн ертөнцийн супер од хэдийнэ ам.долларын тэрбумтан болсон бололтой.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж