Видео тоглоом тоглоход хөл оролцдог болно

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Видео тоглоом тоглоход хөл оролцдог болно

Видео тоглоом тоглоход компьютерын гар, хулгана, консол гээд дандаа л гараараа удирдах төхөөрөмж ашигладаг. Тэгвэл та одоо компьютер тоглохдоо хөлөө оролцуулж, удирддаг болох гэнэ.

Stinky нэртэй төхөөрөмж нь компьютерын тоглоомыг хөлөөрөө удирдах боломж олгох ба та хялбархнаар зэвсгээ сольж, өрсөлдөгчөө цохих, дайралт хийх гэх мэт олон үйлдлийг хийж болох юм.

Мөн гараар удирдах төхөөрөмжүүдтэйгээ хослуулан ашиглах боломжтой.




Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж