Спортын сэтгүүлчид номын дуу сонсоно

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Спортын сэтгүүлчид номын дуу сонсоно

Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос сэтгүүлчдэдээ сургалт явуулахаар болжээ. Спортын төрлөөр дагнан бичдэг, нийтлэл нэвтрүүлэг хийдэг сэтгүүлчид энэхүү сургалтад хамрагдах юм. Сургалтыг Монголын морин спорт, уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг, соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай явуулах юм. Тэрээр Монголын спортын сэтгүүлчдийн холбооны урилгаар тус холбооны гишүүд, сэтгүүлчдэд спортын сэтгүүлзүйн холбогдох сэдвээр сургалт хийж, санал солилцох юм байна. Сургалт маргааш “Олимпик хаус”-ын хурлын танхимд болох ажээ.

Б.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж