Жүдочид Туркийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Жүдочид Туркийг зорилоо

Энэ жилээс олон улсын жүдо бөхийн холбооны календарьт багтсан Туркийн гран при тэмцээн тус улсын Самсун хотод болно. Энэ сарын 30, 31-нд болох уг тэмцээнд манай улсаас олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, “Мастерс”-ын хошой аварга, олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа тэргүүтэй тамирчид оролцохоор хилийн дээс алхлаа. Францын жүдочидтой 21 хоногийн турш хамтарсан бэлтгэл хийсэн тэд Туркийн гран при тэмцээний дараа ирэх дөрөвдүгээр сард Тайландын Бангкокт болох Азийн аваргад оролцох юм. Самсуныг зорьсон жүдочдоос бусад нь нэгдсэн цугларалтад гарчээ.

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж