Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөлийн сайд нарын хурал ирэх сарын 27-29-ний өдрүүдэд Монгол Улсад болно. Тус хуралд Нигерийн ерөнхийлөгч, Тайландын ерөнхий сайд ирэх бөгөөд гишүүн орнуудын гадаад хэргийн сайд, дэд сайд нар ирэх аж. “АОХН-ын сайд нарын хуралд төр засгийн өндөр албан тушаалтнууд ирж оролцохоор болсон. Олон улсын хэмжээний хурал болно. Яг одоогийн байдлаар Нигерийн төрийн тэргүүн, Тайландын ерөнхий сайд нар ирэхээр албан ёсны мэдэгдэл өгсөн” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ярьсан юм. Дашрамд дурдахад, манай улс АОХН-ийн олон улсын зөвлөлдөх бүлгийг 2011-2013 онд даргалахаар болсон билээ. АОХН-ын олон улсын зөвлөлд нийтдээ 100 гаруй орон гишүүнээр элссэн байдаг бол удирдах зөвлөлд нь 17 орны Засгийн газар багтсан байдаг аж. АОХН анх 2000 оны зургадугаар сард Польшийн нийслэл Варшав хотноо болсон Гадаад хэргийн сайд нарын анхдугаар бага хурлын үеэр байгуулагдсан байдаг. Монгол Улс 2005 онд тус зөвлөлд гишүүнээр нэрлэжээ.
Б.СҮХ