”Ижийдээ захидал бичээрэй” ном худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

”Ижийдээ захидал бичээрэй” ном худалдаанд гарлаа

МҮОНТ-ын “Үдшийн хэмнэл” студи, “Интерпресс” компани хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Ижийдээ захидал бичээрэй-2010” улсын уралдааны 100 шилдэг захидлыг эмхэтгэн, ном болгон худалдаанд гаргаад байна. Тус ном нь 3500 төгрөгийн үнэтэйгээр бөгөөд бүх номын дэлгүүрүүдэд худалдаалж байгаа аж.

Номын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99886167  утаснаас лавлах боломжтой.

“Ижийдээ захидал бичээрэй”

Ээжээ шинэ орчлонгийн тухай охиндоо яриач
Үхэл үгүй цэцэг үндэстэй юу
Үүл үгүй бороо өнгөтэй юу
Шүүдэр үгүй үзэсгэлэнтэй нар гэхээр дүгэрэг үү
Сүмбэр уулын оройд салхи бий юу
Ээжээ зовлон үгүй жаргал гэхээр
Таны гэр намайг илэхээр гижиг хүргэлэг шиг үү
Тэгээд мөнхөд тийм жаргалтай юу
Цаг мөч үгүйн дунд
Цэл залуу байгаа гэхээр таныг хармаар байх юмаа
Ээжээ цаглашгүй амгалан
Төсөөлөшгүй жаргал
Сэтгэшгүй мөнх гэдгийг мэдмээр байна
Ээжээ цааснаас үсэг гэрэлтээд
Салхи гижиг хүргээд …..      

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж