
Номын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99886167 утаснаас лавлах боломжтой.
“Ижийдээ захидал бичээрэй”
Ээжээ шинэ орчлонгийн тухай охиндоо яриач
Үхэл үгүй цэцэг үндэстэй юу
Үүл үгүй бороо өнгөтэй юу
Шүүдэр үгүй үзэсгэлэнтэй нар гэхээр дүгэрэг үү
Сүмбэр уулын оройд салхи бий юу
Ээжээ зовлон үгүй жаргал гэхээр
Таны гэр намайг илэхээр гижиг хүргэлэг шиг үү
Тэгээд мөнхөд тийм жаргалтай юу
Цаг мөч үгүйн дунд
Цэл залуу байгаа гэхээр таныг хармаар байх юмаа
Ээжээ цаглашгүй амгалан
Төсөөлөшгүй жаргал
Сэтгэшгүй мөнх гэдгийг мэдмээр байна
Ээжээ цааснаас үсэг гэрэлтээд
Салхи гижиг хүргээд …..
Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа