В.Хавараа: Төрөлхийн мэт харагдах, том долгиотой үс моодонд орж байгаа

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

В.Хавараа: Төрөлхийн мэт харагдах, том долгиотой үс моодонд орж байгаа

“Shining” салоны үсчин В.Хавараагаас энэ хаврын үсний хэв загвар, үс арчилгааны талаар сонирхлоо.
-Шинэ байранд ороод, үйлчилгээгээ өргөжүүлсэн байх шив дээ. Хэзээ энд орчихоо вэ?
-2009 оны арванхоёрдугаар сарын 30-нд нээлтээ хийсэн. Өмнө нь зөвхөн үс засдаг байсан бол шинэ байранд орж, салоноо өргөжүүлэн гоо сайхны цогц үйлчилгээг үзүүлж байгаа. Манайд ирсэн хүн үсчин, гоо сайхны бүх төрлийн үйлчилгээ, маникюр, пэдикюр, алжаал тайлах бүтэн биеийн массаж, хөлийн массаж зэргийг нэг доороос хийлгэх боломжтой. Гоо сайхны бүх үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмжөөр хийдэг.
-Үйлчлүүлэгчид хамгийн түрүүнд үсчин, гоо сайханчдын мэргэжлийн ур чадварыг хардаг?
Манай гоо сайханчид их чадвартай. Өвөр монголоос нэг гоо сайханч урьж авчирсан. Тэр гоо сайханч аппарат, тоног төхөөрөмж дээрээ бүрэн төгс ажиллаж чаддаг. Мөн японд очиж мэргэжил дээшлүүлсэн, бариа засал сайн хийдэг монгол гоо сайханч байгаа. Үсчин нь дүү бид хоёр. Би Бээжингийн Үсчин гоо сайхны сургууль төгссөн. Миний багш Бээжингийн шилдэг арван үсчний нэг. Багш маань олны танил хүмүүсийн үсийг засдаг. Алдарт жүжигчин Жаки Чан түүний байнгын үйлчлүүлэгдийн нэг. Кинонд тоглохдоо ч үсээ багшаар засуулдаг. Тийм сайн багшаар үс засах эрдэм заалгасан болохоор өөрийгөө их азтай гэж боддог. Багшийнхаа зааж сургасныг өөрийнхөө амьдрал дээрээс сурсантай хослуулаад улам сайн болох гэж хичээж явна. Миний үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байдаг болохоор би өөрийгөө сайн үсчин гэж хэлж чадна. Би хүмүүсийн стиль имиж, гаднах төрхөд тохируулж үсийг нь засаж чаддаг. Гоёлын засалт, тайзны засалтыг тухайн хүнийхээ онцлог, стиль имиж, оролцох гэж байгаа арга хэмжээ, тоглолтонд тохируулж, маш хурдан хугацаанд хийдэг нь миний бусдаас ялгарах онцлог болов уу гэж боддог. Үсчид гоёлын засалт хийхдээ их хугацаа зарцуулдаг. Гэтэл засуулж байгаа хүмүүс нь ихэвчлэн яарч сандарсан, цаг нь тулсан байдаг шүү дээ. Миний үйлчлүүлэгчид бол богинохон хугацаанд сэтгэлдээ таарсан дэгжин засалт хийлгээд сэтгэл хангалуун гардаг. Миний дүү ч бас сайн үсчин. Одоо Өвөрмонголоос хэдэн сайн үсчин авчирая гэж бодож байгаа.
-Танайд нэг эмэгтэй хэдэн төгрөгтэй ороход гоо сайхны бүрэн үйлчилгээ хийлгээд гарах вэ?
-Манай үйлчилгээ их үнэтэй биш, дундаж. Ер нь 50 мянган төгрөгтэй байхад хангалттай үйлчилгээ авна шүү.
-Боломжийн юм аа. Мартын 8-ны хямдрал урамшуулал зарлаад байгаа гэл үү? Бүсгүйчүүддээ ямар бэлэг барьж байгаа вэ?
-Манайх Гуанжугийн Grand show брэндийн эмчилгээний үс арчилгааны болон гоо сайхны бүтээгдэхүүнийг Монгол улсад оруулж ирэх эрхийг албан ёсоор авч, Гуанжугийн гоо сайхны компанитай гэрээ хийн оруулж ирж байгаа. Grand show нь сэвх, батга арилгах, цайруулах, тэжээл өгөх зэрэг үйлчилгээтэй, өндөр  үр дүнтэй эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн. Сэвх арилгах үйлчилгээтэй Grand show-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүн нэг сарын дотор л сэвхнээсээ бүрэн сална. Бид бүтээгдэхүүн болон үйлчилгээндээ баталгаа өгч чадна.  Үс арчилгаандаа Гуанжугийн MD брэндийн эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Манай бүтээгдэхүүнүүд МХЕГ-т шинжлэгдэж, монголын зах зээлд борлуулах зөвшөөрөл авсан. Манайх эдгээр бүтээгдэхүүнийг үйлчилгээндээ хэрэглэхээс гадна өдөр тутам хэрэглэхийг хүссэн хүмүүст худалддаг. Манай бүтээгдэхүүнээр үйлчилгээ хийлгэсэн хүмүүс үр дүнг нь хараад өдөр тутам хэрэглэмээр байна гээд худалдаж авдаг. Тэдгээр үйлчлүүлэгчиддээ зориулж, Мартын 8-ыг тохиолдуулан бүтээгдэхүүнүүддээ гуравдугаар сарын 5-15 хүртэл арав хоногийн хугацаатай, 15 хувийн хямдрал зарлаж байгаа. Мөн 35 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авбал гарын массаж үнэгүй хийж өгнө. Эмэгтэйчүүдийн баярт зориулж 25 мянган төгрөгийн бэлгийн карт гаргасан. Эрчүүд маань ээждээ, эхнэртээ, найз бүсгүйдээ, эгч, дүүдээ бэлгийн карт бэлэглэвэл хайртай хүмүүс чинь өөртөө хэрэгтэй үйлчилгээг хийлгэнэ. Бэлгийн карт сүүлийн үед хамгийн оновчтой, соёлтой бэлэг болоод байгаа. Хэрэгтэй, хэрэггүйг нь мэдэхгүй зүйл сонгох гэж цаг заваа үрж, тархиа ч гашилгаж байхаар бэлгийн карт аваад бэлэглээрэй. Хүүхнүүд хэзээ ч гоо сайхны үйлчилгээнээс татгалздаггүй шүү дээ. Мөн гуравдугаар сарын 5-8-ны өдрүүдэд гурвуулаа ирж, надаар үйлчлүүлвэл нэг нь үсээ үнэгүй тайруулах юм. Баярын урамшууллаас гадна бид байнгын урамшуулалтай ажиллаж байгаа. Тодорхой хэмжээний бэлэн мөнгөөр урамшууллын карт худалдан авбал үнийн дүнгээс хамаарч 20-50 мянган төгрөгтэй тэнцэх үйлчилгээг илүү авах эрхтэй болно. Жишээ нь, 80 мянган төгрөгөөр урамшууллын карт авбал 100 мянган төгрөгийн үйлчилгээ хийлгэнэ гэсэн үг. Урамшууллын картыг мөнгөө дуустал ямар ч хугацаагаар ашиглаж болно. Тухайн урамшууллын картаар гэр бүлээрээ үйлчлүүлж болно. Мөн бид үсээ засуулсан эрчүүдэд толгой амраах массаж үнэгүй хийж өгдөг.
-Танай салон бүсгүйчүүдэд сайхан бэлэг барьж байгаа юм байна. Харин чи мэргэжлийн үсчний хувьд бүсгүйчүүдэд зөвлөгөө өгөөч?
-Хүүхнүүд нүүрээ өдөр бүр угааж, цэвэрлэж, энгэсэг түрхэж, байнга арчилдаг шүү дээ. Үсийг ч нүүртэй адил арчлах хэрэгтэй. Үс, арьс шиг л арчилгаа шаарддаг. Бүсгүйчүүд үсээ дутуу угаадаг. Үсийг шампуниар угаасны дараа заавал ангижруулагчаар зайлах, байнга биш юмаа гэхэд сард хоёр удаа тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Сүүлийн үед бүсгүйчүүд үсэндээ тос түрхээд халаадаг малгай өмсдөг болж. Энэ маш буруу. Халаадаг малгай тосыг үс хуйханд шингээх биш, харин ч үсийг гэмтээдэг. Түүний оронд үсээ угаачихаад ангижруулагчийн оронд тэжээлийн тос түрхэн 10-15 минут массаж хийгээд усаар зайлах хэрэгтэй. Үсэндээ тэжээлийн тос түрхэхдээ аль болох хуйханд бага хүргэж, үсэндээ түрхэх хэрэгтэй. Массаж хийхээр аяндаа хуйханд тос очно. Хүүхнүүд хаанаас, хэзээ орж ирсэн нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн хэрэглэсээр үсээ гэмтээсэн байдаг. Тэгээд гэмтэлтэй үсэндээ хими хийлгэе гэдэг.  Тэгж болохгүй. Үсээ эмчилж байж хими хийлгэхгүй бол үс маш ихээр гэмтэж хугарна. Үүнийг ойлгох хэрэгтэй. Гэрийн нөхцөлд өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой, үсийг цахилгаанжилт, хуурайшилтаас хамгаалдаг, үсний чийгийг гадагшлуулж алдахгүй хадгалж байдаг сүүн шингэн байдаг. Түүнийг өдөр тутамдаа хэрэглэж байгаарай гэж зөвлөмөөр байна.
Энэ жилийн үсний загварын чиг хандлагын талаар мэдээлэл өгөч?
-2009 оны сүүлээс төрөлхийн мэт харагдах том том долгиотой үс моодонд орж байгаа. Үсний урт богино хамаагүй.
-Загварт өнгө ч бас чухал үүрэгтэй?
-Тэгэлгүй яахав. Хүмүүс өөрсдийн арьсанд тохирсон өнгөөр л будах хэрэгтэй. Хар өнгө төдийлөн таатай биш. Цэвэрхэн, цагаан царайтай хүмүүст хар өнгө зохидог л доо. Гэхдээ Монголчуудын ихэнх нь бор арьстай байдаг болохоор нүднийхээ өнгөтэй ойролцоо өнгөөр үсээ будах нь зүгээр. Үсээ ерөөсөө буддаггүй, үснийхээ өнгийг өөрчлөх дургүй хүмүүс байдаг. Огт буддаггүй үс өнгөө алдсан харагддаг. Тэдэнд зөвлөхөд, үсний төрөлхийн өнгийг сэргээж, гялалзуулдаг, тэжээл өгдөг өнгөлөгч будаг хэрэглэж байгаарай. Өнгөлөгч будгийг гэртээ хэрэглэж болохгүй, салонд, мэргэжлийн хүмүүсээр хийлгэх ёстойг анхаараарай.
Жич: Хаяг: Богд-Ар хороолол, 21-р байр, 1-р давхарт
Утас: 88101048, 95938888

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж