Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр бэлэглэлээ | News.MN

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр бэлэглэлээ


Бүгд Найрамдах Солонгос улсын “Ким Ган Сон Вон” хийдийн ламтан Хуаран хамба лам, түүний шавь Кенсан ламтан нар жил бүр Монголын хүүхэд багачуудад тусламжийн гараа сунгаж заншжээ. Энэ удаа Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр өгөхөөр болсон бөгөөд тусламжийн тэргэнцрийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газарт хүлээлгэн өглөө.  Солонгос лам нарын өгч буй есөн тэргэнцрийг холын аймгуудад хүргүүлэхээр Хүүхдийн төлөө газар төлөвлөөд байгаа юм ажээ. Хүүхдийн зориулалтын тэргэнцэр их ховор байдаг учир хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд маш чухал хэрэгцээтэй дэмжлэг болж байгаа юм.

Д.Цэц

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж