Сүсэгтнүүдийн холбооноос мэдээлэл хийв | News.MN

Сүсэгтнүүдийн холбооноос мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Сүсэгтнүүдийн холбооноос мэдээлэл хийв

Бурхан багшийн их дүйцэн өдрийг тохиолдуулан бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн дэргэд байгуулагдсан Бурхны шашинтны сүсэгтний холбооноос мэдээлэл хийлээ. Тэд сүсэгтнүүдэд хандан сүсэг бишрэлийг зөвхөн ном уншуулж, овоо тахих зэргээр явцуу ойлгох биш оюун санаагаа ариусган, сэтгэл санаагаа төвшин болгож, байгаль нийгэмд ээлтэй хандан, ухамсартайгаар амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхийг уриаллаа.

Тэд “Сүсэгтний холбоо” байгуулсан бөгөөд үүгээрээ дамжуулан сүсэгтнүүдэд хандан “Учир утгыг нь ойлгоогүй, мэдэхгүй зүйлээ сүсэг бишрэлтэй холбон ойлгох биш буддын гүн ухаан, шинжлэх ухаанч байдлаар аливаа зүйлд хандаж  байхыг уриалж, үүнд нэг талаас лам хуварга, нөгөө талаас сүсэгтний оролцоо чухал” гэдгийг онцолж байлаа. ы

Н.Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MONGOL 2010-05-27 203.91.117.3

UDAXGYI g*** LAM NARIIN GANDAN XOLBOO GEED L BAIGUULAGDAX YM BAINA LDAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж