Тавантолгойн төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Тавантолгойн төслийг өргөн барилаа

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн орд газарт хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг шалгаруулах баримт  бичиг болон Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцсэн, удахгүй УИХ-д өргөн барина гэж мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгох урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.
Мөн төсөлтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг цуг гардуулан өгчээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл төсөлтэй тавдугаар сарын 18-нд танилцсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн сонгон шалгаруулалтын журмыг боловсруулахдаа аль болох Монголын компаниудаа оролцуулах чиглэлийг барьж байгаа гэж мэдэгдэж байсан.
ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжид “Тавантолгойн ордыг ашиглах гэрээг Монгол Улсын хуульд нийцүүлэн хийж,
ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 100 хувь төрийн өмчит компанийн
мэдэлд байлгаж, цаашид орд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий төрийн
өмчит компанийн хувьцааг  Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх
арга хэмжээг холбогдох хуулийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх”
чиглэлийг Засгийн газарт  өгч, нүүрсний нөөц олборлолтын
нөхцөлийг харгалзан Тавантолгойн ордын тодорхой хэсгийг хамтран ашиглах
хөрөнгө оруулагчдын урьдчилсан сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод
хэрэгжүүлж, яриа хэлэлцээр явуулахыг Ерөнхий сайд  С.Батболдод үүрэг
болгосон байна.

Тавантолгойн ордыг хамтран ашиг­лах
хөрөнгө оруулагчдын сон­­гон шалгаруулалтын талаар
-Урьдчилсан
сонгон шалга­руулалт, яриа хэлэлцээг улс орны хөгжлийн гадаад таатай
орчинг бүрдүүлэх, улс төр, эдийн засгийн тэнцвэртэй харилцааг
бэхжүүлэхэд чиглүүлэх.

-Хөрөнгө оруулагчдын туршлага, санхүүгийн
чадвар, байгаль ор­чинд ээлтэй технологи, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө,
стандарт, бүс нутгийн дэд бүтэц, усны хайгуул, ашиглалт, бүтээгдэхүүний
үнэ, зах зээл, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах санал зэрэг
шалгуур үзүүлэлтээр шалгаруулах.

-Хот төлөвлөлт, ордыг
түшиг­лэсэн үйлдвэр, барилга байгууламж, дэд бүтэц, зам, тоног
төхөөрөмжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандарт
/Европын холбоо/-ыг баримтлан үндэсний үйлд­вэрлэлийг дэмжих бодлоготой
уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах гэсэн үндсэн
асуудлуудыг Засгийн газарт чиглэл болгосон ажээ.

Түүнчлэн
Тавантолгойн ордыг ашиглах сонгон шалгаруулалтад гадаадын аж ахуйн
нэгжийг оролцуулах бол нэг компани буюу консорциум гэсэн зарчим
баримталж, яриа хэлэл­цээрийн дүнг ҮАБЗ-д урьдчилан танилцуулахаар
заасан байна.

ҮАБЗ-ийн Тавантолгойн та­лаар хэлэлцэхдээ
зөвлөмжөөс гад­на тэмдэглэл гаргасан бай­гаа. Уг тэмдэглэлд “…Монгол
Улсын Засгийн газраас ордыг ашиглах үзэл баримтлалыг УИХ-д танилцуулах
баримт бичигт ҮАБЗ-ийн зөвлөмжийн заалт, чиг­лэлийг тодруулан тусгаж,
ҮАБЗ-ийн ажлын албаны болон шин­жээч­дийн санал дүгнэлтийг тухай бүр
харгалзан хэлэлцэж байх”. “…Өнгөрсөн хугацаанд болон цаа­шид
Тавантолгойг сонирхсон га­даадын хөрөнгө оруулагчидтай хий­сэн уулзалт,
ярианы тэмдэглэл, саналыг Засгийн газар, ҮАБЗ-д та­нилцуулж хувийн хэрэг
үүсгэж ажлын хэрэгцээнд ашиглаж байх”. “…Тавантолгойн уурхайн ашиглалт,
дэд бүтэц барьж байгуулах асуудлыг “Өмнийн говь” төсөлтэй уялдуулан
УИХ-д оруулах” гэсэн үндсэн асуудлыг тусгасан байна. ҮАБЗ-ийн
дээрх зөвлөмж нь  Монгол Улсын Үндэсний аюул­гүй байдлын тухай хууль
болон Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн тухай хуулиар заавал хэ­рэгжих
ёстой байдаг аж.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж