АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдав

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдав

Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж байна. Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар АН-ын дүрмийн шинэчлэл болон зарим асуудлыг хэлэлцэж байгаа аж. Тус намаас ирэх дөрөвдүгээр сард дүрмийн шинэчлэлээ орон даяар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй.

Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн асуудлаар хоёр жилийн өмнөөс ярьж, хэлэлцэж эхэлсэн боловч Сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан дүрэмд өөрчлөлт оруулах шаардлага гарч ирснийг намынхан онцолж байгаа. Тиймээс ирэх дөрөвдүгээр сард намын дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж, иргэдийн санал бодлыг сонсохоор болж байгаа ажээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж