
Иймд Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, зөвшөөрөлгүй хууль бус уралдааныг зогсоох зорилгоор 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 6 дугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг гаргалаа.
Холбооны хориглосон шийдвэрийг зөрчиж хурдан морины уралдаан зохион байгуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд түүнд оролцсон уяачдад хатуу хариуцлага хүлээлгэх болно гэдгийг анхааруулж байна.
Мөн энхүү хугацаанд хууль бус, зөвшөөрөлгүй аливаа уралдаанд оролцохгүй байхыг монголын нийт уяачид, хурдан морь унаач хүүхдүүддээ уриалж байна.
Монголын Морин Спорт Уяачдын Холбоо
Монголын хурдан морь унаач хүүхдийн улсын зөвлөл
Монголын хурдан морь унаач хүүхдийн улсын зөвлөл