Хотгойдын Шадар ванд зориулсан үзэсгэлэн нээжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Хотгойдын Шадар ванд зориулсан үзэсгэлэн нээжээ

Энэ зун Манжийн эсрэг тэмцэгч Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэнэ. Уг ойг тэмдэглэх хөтөлбөрийн хүрээнд Монголын үндэсний музей, Архивын ерөнхий газар хамтран Хотгойдын Чингүнжав 300 жил нэртэй  үзэсгэлэнг өчигдөр Үндэсний түүхийн музейд нээжээ. Үзэсгэлэнд Манж чин улсын ноёрхлыг эсэргүүцэн, Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Чингүнжавын хөрөг, түүний түүхийг харуулсан материалуудыг дэлгэсэн байна.

Чингүнжавын "Эсрэг дайсныг даран сөнөөх Гэсэр богд хааны алтан амт, буцах дайсныг хөөн сөнөөх" гэсэн бичигтэй мөнгөн тоногтой буу, хар туг сүлд, Зүүнгарын Амарсанаагийн "цэцэн хавсарга" нэртэй буу , манж цэргийн хувцас дуулга , манжийн хаан Энх-Амгалангийн үеийн луут, таягт зоос зэрэг үзмэрүүд, хотгойдын бэйл Чингүнжавтай холбогдох Монгол, Манж, Орос хэл дээр үйлдсэн эх баримтууд, зарлиг бичгүүд зэрэг 150 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлжээ.

                                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж