Олон улсын олимпийн хороо /IOC/, Азийн олимпийн зөвлөл /ОСА/, Зүүн ба Зүүн Өмнөд Азийн 17 Үндэсний олимпийн хороодын төлөөлөгчдийн бүсийн чуулган Камбожийн Сием Реап хотноо хоёр хоног үргэлжлэв. Уг олимпийн зөвлөгөөний үеэр 2013-2016 онд Эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх дэлхийн ба тивийн хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж, санал бодлоо солилцлоо. Олон улсын олимпийн хорооны хэлстийн дарга О.Ньямки, Н.Жирар-Савуа, мэргэжилтэн Й.Ципсер-Гравес, А.Хаслер, Азийн олимпийн зөвлөлийн наадам хариуцсан захирал Ф.Хайдер нар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх төслийн онцлог, шинэчлэл, санхүүжилт, хяналт, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд энэхүү хөтөлбөрт Олон улсын олимпийн хорооны гишүүн 204 орон хамрагдах боломжтой юм. Мөн зөвлөгөөний үеэр Камбожи, Индонези, Вьетнам, Монголын ҮОХ-д нь тус тусын онцлог чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн талаар танилцуулга хийсэн байна. Түүнчлэн “Инчён-2013” Азийн танхимын ба тулааны спортын IV наадам (6-р сарын 29-нөөс 7-р сарын 6), “Наньжин-2013” Азийн өсвөр үеийнхниий II наадмын (8-р сарын 16-24) зохион байгуулах хорооныхон бэлтгэл ажлын явцын талаар мэдээллээ. Монголын үндэсний олимпийн хороо нь Өсвөр үеийнхний наадамд 11 төрлөөр 199 тамирчин, Танхимын наадамд 10 төрлөөр 103 тамирчны урьдчилсан мэдүүлгийг албан ёсоор хүргүүлээд байна. Тус “Regional Forum”-д МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Спортын холбоод, наадам хариуцсан мэргэжилтэн П.Тунгалаг нар оролцлоо.