Tag Heuer тансаг зэрэглэлийн утас бүтээв

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Tag Heuer тансаг зэрэглэлийн утас бүтээв

Алтаар урлаж, алмаазаар чимэглэсэн тансаг зэрэглэлийн гар утсуудыг олон бренд худалдаанд гаргадаг.

Tag Heuer ч мөн өөрийн гэсэн онцлог бүхий хэрэглээгээрээ ялгарах дуртай, чинээлэг эрхмүүдэд зориулсан гурван төрлийн андройд ухаалаг гар утсыг бүтээжээ.

Эхний загвар нь алтаар чимэглэсэн карбон гадаргуутай 8400 ам.долларын үнэтэй.

Хоёр дахь зэвэрдэггүй гангаар тоноглосон хар резинен гадаргуутай, ус чийгнээс бүрэн хамгаалагдсан. Үнэ нь 6335 ам.доллар.

Харин гурав дахь карбон фибер гадаргуутай, улбар шар чамин оруулгатай. Үнэ нь 5820 ам.доллар.

Т.ТҮВШИН


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж