Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангай аймгийн Бүрд суманд хоёр өдөр
ажиллаад өчигдөр орой нийслэлд ирлээ. Ерөнхийлөгчийг дөрөвдүгээр багийн
малчин Д.Төмөрбаатарынд очиход тэдний адуун сүргийн могой жилийн ууган
унага дөнгөж мэндлээд байсан юм. Төрийн тэргүүнийг ирэхийн өмнөхөн
төрсөн бяцхан саарал унаганд Ерөнхийлөгчийн нэрнээс оролцуулан “Элбэг
саарал” нэр өгөв.
Ерөнхийлөгчийн хоносон дөрөвдүгээр багийн
малчин Д.Төмөрбаатарынх таван хошуу малтай. Ерөнхийлөгчийг
Д.Төмөрбаатарынд хонох үеэр халзан хониноос хоёр шар халзан, нэг бор
халзан гурван ихэр хурга гарч,таван хошуу мал төллөж нялх унага, тугал,
ботго, хурга, ишгээр малчны сүргийн тоо толгой нэмэгдлээ. Ерөнхийлөгч
гэрийн эзэнтэй хамт морь унан адуун сүрэг эргэж малчны хотонд өссөн бага
насаа дурсан ергөцгөөв.