Жүжигчин Эрдэнэцэцэг нь тайз, дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог Драмын сайхан бүсгүйчүүдийн нэг. Түүний бүтээсэн олон сайхан дүр түмний сэтгэлд мөнхрөн үлдсэн байдаг. Хэрвээ монголын од гэвэл жүжигчин Эрдэнэцэцэг мэтийн бүхий л амьдарлаа ажил, уран бүтээлдээ зоиулсан, хийсэн юмтай хэлэх үгтэй хүнийг хэлэх болов уу. Урлагт бүхий л амьдралаа зориулж саяханыг хүртэл гэр бүлээ төвхнүүлж амжаагүй явсан билээ. Нас явж оройтож амьдрал зохиосон жүжигчин бүсгүй маань том болсон хүүтэй бөгөөд мөн өөртэйн адилхэн хижээл насны хүүхэдтэй эртэй гэр бүл болж халуун ам бүлээ олж авсан гэхэд болно. Засгийн ажилыг тасалалгүй хийж мөн дээрээс нь дэлгэцийн уран бүтээлд ч цаг алдалгүй тоглож байгаа Эрдэнэцэцэг хатагтай улам бүр турж насандаа баймгүй залуухан харагдаж байна. Үүнээс харвал түүний амьдрал, уран бүтээл ид оргилж буцалж явна. Нас явах тусам ула өнгө зүс нэмж, аз жаргал нь гэрэлтэж яваа энэ бүсгүйд үзэгчдийн өмнөөс уран бүтээлийн амжилт хүсье. Мөн өнөө орой болох “Гэгээн Муза” наадмын сайхан бүсгүйчүүдийн нэг яах аргагүй Эрдэнэцэцэг байх нь тодорхой.
Драмын сайхан бүсгүй
Ш. Адъяамаа
2013-03-27