Арваад жилийн өмнө “25 дугаар суваг” телевизээр орой бүр гардаг байсан “Шөнө дундын яриа” нэвтрүүлэг эргэн дэлгэцнээ иржээ. Гэхдээ энэ удаад өмнөх шигээ цэнхэр дэлгэцээр биш кино дэлгэцнээ уулзах нь ээ.
Нэвтрүүлгийн зохиогч, найруулагч О.Батзориг уг нэвтрүүлгээ кино болгон дэлгэцнээ амилуулсан бөгөөд кино зохиолоо бичихдээ “Opozit” хамтлагийн А.Гантулгатай хамтарсан байна. Киноны гол дүрд “Opozit”-ын А.Гантулга, панк рэп Тэнүүн, Санжаа, готика Хаку болон жүжигчин Энхзаяа, Баттогтох, Уранбилэг, Маагаа нарын уран бүтээлчид тогложээ. Уг кино нь “Очир фильм” студийн анхны бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл болжээ.
“Comedy horror” төрлөөр бүтээгдсэн “Шөнө дундын яриа” киноны трэйлерыг ЭНД дарж үзнэ үү.