Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн М.Батчимэгийг эргүүлэн татах тухай яриа улс төрийн хүрээнийхэн дунд гарах болжээ. Учир нь тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дотоод ардчилалтай гэдэг Ард-чилсан намд хүртэл хуучин МАХН-ын улс төрийн товчоо шиг бүлэг, бүтэц үүсчихсэн байгаа” хэмээн намаа зоригтойгоор шүүмжилсэн. Харин үүнийх нь төлөө сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшиж УИХ-д орсон түүнийг эргүүлэн татах тухай яриа гарах болсон байна.

Ер нь намын жагсаалтаар нэр дэвшиж УИХ-д орсон бол өөрийн үзэл бодол, баримтлах зарчмаасаа ухарч тухайн намынхаа кнопын тоог нэмэх төдийгөөс хэтрэхгүй хүн болж хувирдаг гаж үзэгдэл байдаг. Шударга үнэнийг тухай яриагаар имиж хийж гарч ирсэн залуус төрийн түшээ болохоороо таг дуугүй болчихсон жишээ олон.

Н.Батчимэг гишүүний хувьд улс төрийн карьер нь зарим хүнтэй харьцуулахад дэндүү богино. Өндөр боловсрол мэдлэгтэй тэр­бээр багахан хугацаанд Ерөн­хийлөгчийн зөвлөхөөс эхлээд УИХ-д автоматаар сонгогдсон азтай эмэгтэй. Гэтэл Ардчилсан намд арав хорин жил зүтгэж бүхнээ зориулсан хэрнээ хүссэндээ хүрч чадаагүй олон эмэгтэй байгаа. Энэ намд бүхнээ зориулсан ч горилж байсан албан тушаалаа авч чадаагүй хүмүүстэй харьцуулбал түүний улс төрийн амьдрал карьер дардан. Гэхдээ Н.Батчимэг энэ олон эмэгтэйн дундаас тодрон гарч чадсан азтай бас адтай хүн. Түүнд ачаархах хүн ч олон бий биз. Тиймээс ч түүнийг эргүүлэн татах яриа гарсан байх. Харин энэ удаа түүнийг аз дахин ивээх болов уу.

 Н.САНЖААСҮРЭН
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж