Энхийг сахиулагчдын өдөрт

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчдын өдөрт


Дэлхийн өнцөг булан бүрд олон улсын энхийг сахиулагчдын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. НҮБ-ын гишүүн орнууд дэлхийн энхийн үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй энхийг сахиулагчдадаа хүндэтгэл үзүүлсээр ирсэн энэхүү өдрийг улс орон бүр өөр өөрсдийн онцлогтойгоор тэмдэглэж ирсэн бөгөөд Монгол Улс 2006 оноос эхлэн энэ арга хэмжээг өөрийн оронд зохион байгуулан тэмдэглэдэг болжээ.
НҮБ-ын энхийн ажиллагааны тухай ойлголт

НҮБ-ын үүсэл хөгжил, түүний бүтэц, зохион байгуулалт

НҮБ байгуулагдахаас өмнө буюу Дэлхийн I дайн дууссаны дараа олон улс үндэстнийг хамарсан дайн дажин ямар их хор хөнөөлтэй болохыг ойлгосон хэсэг улс хамтран “Үндэстнүүдийн лиг” хэмээх олон улсын байгууллагыг 1920 онд АНУ-ын Лос Анжелас хотноо байгуулахаар шийдвэрлэжээ.

1928 онд ЗХУ, БНХАУ-аас бусад дэлхийн их гүрнүүд Герман, Японыг оролцуулан дайны нөөц бэлтгэх нь олон улсын маргаантай асуудлыг шийдвэрлэхэд харшилж байгааг шүүмжилж асуудлыг тайван замаар шийдвэрлэх тухай “Парижийн гэрээ”-нд гарын үсэг зурсан.

Дэлхийн олон улсын харилцааг цэрэг зэвсгийн хүчээр шийдвэрлэх гэсэн оролдлого буюу Дэлхийн II дайн дахин дэгдэж 1939 – 1945 онд олон сая хүний амийг авч оджээ. Үүний дараа дэлхийн олон улс маргаантай асуудлыг зохицуулж, тайван замаар шийдвэрлэж байх асуудал олон улсын хэмжээнд дахин тавигдаж Дэлхийн II дайныг дэвшилтэд хүн төрөлхтний ялалтаар дуусгахад гол үүрэг гүйцэтгэсэн АНУ, ЗХУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, БНХАУ, Франц улсуудын санаачлагаар НҮБ-ыг байгуулахаар шийдвэрлэж, 1945 оны 06 дугаар сарын 26-нд Нэгдсэн Үндэстнүүдийн бага хурлын төгсгөлийн хуралдаан дээр Сан Франциско хотноо НҮБ-ыг үндэслэгч 50 орон гарын үсэг зурж НҮБ-ыг байгуулсан байна. Энэ хуралдааны дараахан буюу 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НҮБ-ын дүрмийг баталсан ба энэхүү дүрэмд НҮБ-ын гол чиг үүргийг “олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах” хэмээн тодорхойлжээ.

ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ нь НҮБ-ын бүх гишүүн орнуудын төлөөллөөс бүрдэх ба явуулж байгаа үйл ажиллагааны хамрах хүрээ, бусад салбар байгууллагуудын асуудлыг эцэслэн шийдвэрлэх зэрэг томоохон үйл ажиллагаа явуулдаг гэдэг утгаараа Ерөнхий Ассамблей нь НҮБ-ын хамгийн том байгууллага юм. Аюулгүйн зөвлөлийн санал болгосон ямар ч асуудал, түүний дотор улс үндэстний хоорондын харилцаа, энх тайван аюулгүй байдлыг алдагдуулсан нөхцөл байдлыг авч хэлэлцэж болно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гаргасан саналыг Ерөнхий нарийн бичгийн дарга, Аюулгүйн Зөвлөл, түүний гишүүд хүлээн зөвшөөрдөг. НҮБ-ын Ерөнхий Ассамблей /192 гишүүн орон/- аас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 10 байнгын бус гишүүдийг сонгоно. Эдгээр байнгын бус гишүүд нь хоёр жилийн хугацаатай сонгогдох ба нэг улсыг дахин шууд улираан сонгогдохгүй. Аюулгүйн Зөвлөлөөс энхийг сахиулах аливаа ажиллагааг зохион байгуулах тухай тогтоол гармагц түүнийг санхүүжүүлэх асуудлыг Ерөнхий Ассамблейн 5 дугаар хороо хариуцан шийдвэрлэдэг байна. Аюулгүйн Зөвлөл нь НҮБ-ын 15 гишүүнээс бүрдэх ба эдгээрийн байнгын 5 гишүүн /АНУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, ОХУ, БНХАУ, Франц/ байнгын бус 10 гишүүн гэж авч үзнэ. Аюулгүйн Зөвлөл нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах гол үүрэгтэй тул энхийг сахиулах аливаа ажиллагааг зохион багйуулах шийдвэр гаргах, тухайлсан ажиллагааны эхлэх, дуусах хугацааг тогтооно.

НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Энхийг сахиулах ажиллагааны газар /ЭСАГ/ нь НҮБ-аас зохион байгуулж байгаа энхийн бүх ажиллагааг төлөвлөн удирдах, ар талын болон зэвсэг техникийн хангалтыг аль болох тохиромжтой байдлаар санхүүжүүлэх, Аюулгүйн Зөвлөлөөс шийдвэр гармагц, энхийг сахиулах хүчний анги, салбаруудыг цаг алдалгүй сөргөлдөөн болж байгаа газар оронд байрлуулах асуудлыг хариуцна. ЭСАГ-ын үүслийг анх 1948 онд Энэтхэг Пакистаны хилийн маргаантай асуудалд хяналт тавих, цэргийн 2 офицер илгээж байснаас эхлэлтэй гэж үздэг.

НҮБ-ын Энхийн ажиллагааны тухай ерөнхий ойлголт түүний төрөл, зарчмууд

Энхийн ажиллагааны үүсэл хөгжил:

Дэлхийн II  дайны үеийн холбоотнуудыг хүйтэн дайн хөндийрүүлсэн нь хоёр хэт их гүрнүүд сөргөлдөгч талуудыг талцан дэмждэг болж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлэнх тайвныг сахиулах, ялангуяа энхийг хүчээр сахиулах боломжтой үед үүргээ эрчимтэй хэрэгжүүлж чадахгүйд хүрч байжээ.

Хүйтэн дайны дараа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа явуулах шаардлага нэмэгдэж, Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд, ялангуяа АНУ, ЗХУ хоёр бүс нутгийн мөргөлдөөнийг энийн замаар шийдвэрлэх, хадгалах талаар илүү ойртон ажиллаж эхэлсэн. Аюулгүйн Зөвлөл бусад сонирхсон орнуудтай хамтран ажилласнаар мөргөлдөөнийг таслан зогсоох, хянан удирдах идэвхи санаачлагын гол газар болсон. Энэ зорилгоор НҮБ олон талт ажиллагааг явуулж, түүний дотор уламжлалт цэргийн хүчнээс гадна хүний эрхийг хамгаалах, иргэний цагдаа, иргэний институтыг сэргээх, сөргөлдөгч талуудын цэрэг дайчдыг хэвийн амьдралд буцаан оруулах зэрэг чиглэлээр туслах, хянах үүрэгтэй энгийн шинжээчдийг өргөнөөр оролцуулж эхэллээ.1988 оноос хойш НҮБ-ын хүчин чармайлтаар амжилттай хэрэгжсэн ажиллагаанд Намбибыг Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсаас чөлөөлсөн, Төв Америкт энхийг тогтоосон болон Кувейтээс Иракийн цэргийг гаргасан ажиллагаанууд орж байна.

1990-ээд оноос энхийг сахиулах үүргийн талаарх нилээд өргөн ойлголтод шилжсэн юм. Үүний дагуу зөрчилдөөний бүсэд цэрэг, эдийн засгийн болон нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг хэрэглэх ба тэдгээрийг НҮБ-ын дүрмийн YII бүлэгт заасан эрх эдлэх зэвсэглэсэн цагдаагийн хүчин дэмжин хамгаалах ба өргөн хүрээний цагдаагийн зөвлөхүүд нь цагдаагийн сургалт зохион байгуулах, улмаар хүний эрхийг хамгаалан бэхжүүлэх үүрэгтэй оролцдог.

Энхийг сахиулах ажиллагааны шинж чанар:

Өнөөгийн байдлаар ихэнх сөргөлдөөн улс хоорондын биш аливаа улсын дотоодод болж байна. Ийм байдал нь улс орны эрх баригчид, түүний байгууллагууд улс орноо удирдах, чиглүүлэх, манлайлах, болон нийгмийн наад захын хангамжийг хийх чадваргүй болдог. Түүний илрэл нь хууль сахиулах болон цагдаагийн байгууллагын систем нь гэмт хэргийг таслан зогсоох , түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй болсон. Тухайн оронд хууль тогтоомж үйлчлэхгүй болсноос бий болсон эмх замбараагүй байдлыг сахиулахын тулд НҮБ-ын цэргийн алба хаагчид өөрийн үндсэн үүргээс гадна иргэний хууль сахиулах наад захын ажиллагаанд хамрагддаг.

Энхийн ажиллагааны төрөл

НҮБ-аас зохион багйуулдаг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг үндсэнд нь энхийн ажиллагаа гэж нэрлэж заншсан байна.

Энхийг тогтоох ажиллагаа — НҮБ-ын дүрмийн YI бүлэгт заасны дагуу сөргөлдөгч талуудын хооронд гэрээ хэлэлцээр хийлгэх замаар харилцан тогтолцоонд хүргэх дипломат ажиллагаа юм.

    Ажиллагааны шинж чанар нь:

·    Дипломат арга хэмжээ
·    Засгийн газрын аюулгүй байдлыг хангах үүднээс цэргийн тусламж үзүүлэх цэргийн харилцааны хэлбэрийг хамруулж болно.

   Энхийг сахиулах ажиллагаа — Сөргөлдөгч талуудын зөвшөөрөлтэйгөөр НҮБ-ын цэргийн болон энгийн албан хаагчид тухайн сөргөлдөөн болж байгаа газар сөргөлдөгч талуудын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн (гал зогсоох, хүчнүүдийг тусгаарлах г.м) хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор байрлахыг хэлнэ.

Аливаа улс үндэстний нэгэн адил НҮБ өөрийн гэсэн зэвсэгт хүчин байдаггүй. НҮБ-ын энхийш сахиулах хүчний анги салбаруудыг тухайлсан ажиллагаа зохион байгуулахын өмнө гишүүн орнуудын зэвсэгт хүчнүүдээс бүрдүүлж олон үндэстний нэгдсэн командлалд багтаана.

Энхийг сахиулах ажиллагаа нь тухайн ажиллагааны талбарт энхийг сахиулах анги салбарын өмнө эсрэг тал гэж байдаггүй, гэхдээ байлдаан болж байгаа газар оронд буюу зэвсэгт тэмцэл явуулж байгаа хоёр /зарим тохиолдолд түүнээс олон/ талын дунд үүрэг гүйцэтгэдгээрээ байлдааны ажиллагаанаас ялгаатай байдаг. Иймээс тайван цагт байлдах урлагт суралцаж, байлдааны бэлтгэл сургууль хийж байсан аливаа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Энхийг сахиулах ажиллагааны талбарт ямар ч үүрэг гүйцэтгэх сонирхолтой байдаг.

Энгийн ойлголтоор сөргөлдөгч хоёр талын удирдлагын хэмцээнд байгуулсан гэрээ хэлэлцээрийн биелэлтийг тактикийн хэмцээнд түвшинд хянах, гэрээг зөрчсөн тохиолдолд өөрийн командлалаар уламжлан НҮБ-ын төв штабт илтгэхэл энхийг сахиулагчдын үндсэн үүрэг оршино.

Онолын хувьд дээрх үүргүүд нь маш энгийн мэт санагдах боловч практик үйл ажиллагааны үед энхийг сахиулах анги нэгтгэлүүд ажиллагааны төлөвлөгөөнд заагдсаны дагуу үүргээ гйүцэтгэхийн тулд амь өрссөн тусгай ажиллагаанд оролцох, олон нийтийн хэв журам сахиулах, зарим тохиолдолд өөрсдийгөө хамгаалах эсвэл үүрэг гүйцэтгэхэд илэрхий саад болж байгаа аливаа зэвсэгт бүлгүүдийн ажиллагааг зогсоох зорилгоор жижиг хэмжээний байлдааны ажиллагаанд ч оролцож болно.

Иймээс энхийг сахиулах ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэхэд юуны өмнө байлдааны бэлтгэл сургуульд ихээхэн анхаарах шаардлагатай юм. Нэг үгээр хэлбэл, энэ нь байлдааны бэлтгэлээ хангасан анги, салбар, бие бүрэлдэхүүн Энхийг сахиулах ажиллагааны бэлтгэлд хамрагдаж болно гэсэн ойлголт юм.

Сөргөлдөөн болж байгаа бүс нутагт цагийн байал харьцангуй намжсан тохиолдолд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр Энхийг сахиулах ажиллагааг зэвсэггүй ажиглагч офицерийн хэлбэрээр зохион байгуулна. Ажиглагч офицерийн үүрэг нь урьдчилан байгуулсан гэрээ, хэлэлцээрийн биелэлтийг хянах, тэдгээрийг зөрчсөн талаар НҮБ-ын төв штабт илтгэнэ.

Энхийг хүчээр сахиулах ажиллагаа — Бусад хүчин чармайлт талаар болсон үед хэрэглэгдэж болно. Үүнийг гүйцэтгэх эрхийг НҮБ-ын дүрмийн VII бүлэгт заасан бөгөөд Аюулгүйн Зөвлөл энх тайванд аюул занал учруулж байгаа, зэвсэгт мөргөлдөөн гарсан, түрэмгийлэл үйлдэгдсэн болохыг тогтоосон нөхцөл байдалд олон улсын энх тайван ба аюулгүй байдлыг сэргээн тогтоохоор олон үндэстний зэвсэгт хүчнийг ашиглана.

Энхийг сахиулах ажиллагаатай харьцуулахад энхийг хүчээр сахиулах ажиллагаа нь илүү эрх зүйн үндэстэй. Энэ талаар НҮБ-ын дүрмийн VII  бүлэгт зааж өгсөн байдаг ба энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван аюулгүй байлыг хамгаалах эцсийн арга хэмцээ юм. Энхийг хүчээр сахиулах ажиллагааны эрх зүйн үндэс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан тогтоол байх ба тогтоолд шаардлагатай бүх хэрэгслийг ашиглах гэсэн агуулга ихээхэн тохиолддог. Нэг үгээр хэлбэл энэ нь тухайн сөрөг хүчний эсрэг НҮБ-аас зохион багйуулж байгаа байлдааны ажиллагаа юм.

Энхийн бүтээн босголт — /Энхийг байгуулах/ гэдэг нь аливаа сөргөлдөөн зэвсэгт мөргөлдөөний дараа дахин мөргөлдөөн болохоос зайлсхийх зорилгоор дайсагнаж байсан талуудын дунд энх тайвныг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг бий болгох арга хэмжээ, зохион багйуулалтыг тодорхойлж, хэрэгжүүлэх, сүйрсэн эдийн засаг нийгмийн байдлыг сэргээн босгох ажиллагааг хэлнэ.

Энийн бүтээн босголтын үед цэргийнхэн иргэний ажиллагааны аюулгүй байдлыг хангах, гүүр, барилга байгууламж барих, сэргээн засварлах ажиллагаанд техникийн дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэнэ.

ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГАА

Энхийг сахиулах ажиллагааны түүхэн хөгжил
НҮБ 1948 онд анхны энхийг сахиулах ажиллагаагаа зохион байгуулсан билээ. Энэ нь 1947 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Палистины нутаг дэвсгэрт Араб болон Еврей үндэстнийг суурьшуулах төлөвлөгөөг баталсантай холбоотойгоор энэхүү төлөвлөгөөг Палистин болон бусад Араб үндэстнүүб хүлээн зөвшөөрөөгүй ба Палистины зүгээс Израйлийн эсрэг халдлагууд зохион байгуулагдаж эхэлсэн билээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс 1948 оны 05 дугаар сарын 29-нд баталсан мандатын үндсэн дээр Икрайл – Палистины хооронд НҮБ-ын дундын хянагч нарыг цэргийн ажиглагч офицеруудын тусламжтайгаар байрлуулан ажиллуулснаар албан ёсоор эхэлсэн түүхтэй.

Ер нь НҮБ-аас зохион багйуулж байгаа аливаа ажиллагаа бүрт өөр өөрийн онцлог байдалд тохируулан өгсөн нэрийг товчилсон байдлаар хэрэглэж заншсан байдаг. Тухайлбал: MONUC, MINURSO, UNTSO гэх мэт.

Энхийг сахиулах хүчний томоохон ажиллагаанууд:

·    НҮБ-ын Итгэлцэл хүлээлгэх байгууллага/UNTSO/ 1948 оноос одоог хүртэл, ИЗрайль болон түүний хөрш Арабын орнуудын хооронд гэрээний хэрэгжилтийг ажиглах

·    НҮБ-ын Түргэн байрлах анхны хүчин /UNEFI/, 1956-1967 онд Синайн цөлд Израйль, Египтийн хооронд цэрэггүй бүс байгуулах, гал зогсоох гэрээнтй хэрэгжилтийг ажиглах үүрэгтэй байв

·    Конго улс дахь НҮБ-ын ажиллагаа /UNOC/ 1960-1967 онд Конгын шинэ засгийн газар болон Катанга мужийн салан тусгаарлах үзэлтнүүдийн хооронд гарсан иргэний дайнд НҮБ-ын гуравдагч этгээд болж оролцсон. НҮБ-ын зүгээс Конго улсын засгийн газар ихээхэн хэмжээний дэмжлэг үзүүлж, иргэний дайныг зогсоох, гадаадын худалдаачдыг Конгын нутгаас гаргах

·    НҮБ-ын Түр эрх бүхий байгууллагын Кампучи дахь ажиллагаа /UNTAC/ 1992-1993 он. Энхийн хэлэлцээрт үндэслэн Кампучийн өрсөлдөгч намууд хоорондын өрсөлдөөнийг сонгууль явуулж, Кампучийн засгийн газрын байгууллагуудыг төвхнүүлэн байгуулах замаар зохицуулах

·    Самоли улсад явуулсан НҮБ-ын ажиллагаа /UNOSOM I/ 1992-1993 он. /UNOSOM II/ 1993-1995 он. Хүнсний тусламж хүргэх цувааны аюулгүй байдлыг хангах хүмүүнлэгийн ажиллагаа.  Хожим нь НҮБ-ын дүрмийн YII бүлгийн заалт буюу шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэх мандатын эрхтэйгээр АНУ-ын Нэгдсэн Үүрэгт Хүчин UNITAF болон  UNOSOM II дээрх ажиллагааг үргэлжлүүсэн гэх мэт олон ажиллагаа бий.

Энхийг сахиулах ажиллагааны зарчмууд
Энхийг сахиулах ажиллагааг эрчимтэй, үр дүнтэй явуулахын тулд энхийг сахиулах анги, салбар, түүний удирдлага, бие бүрэлдэхүүн дараах зарчмуудыг баримтална.

·    Хууль эрх зүйн үндэстэй байх
·    Аюулгүйн Зөвлөлийн тасралтгүй идэвхитэй дэмжлэг
·    Цэрэг илгээсэн улсын тогтвортой ажиллагаа
·    Тодорхой, хэрэгжих боломжтой мандат
·    Зөвшилцөл ба хамтын ажиллагаа
·    Шударга хандах ба чиглэл зорилготой байх
·    Хүч хэрэглэхгүй байх
·    Нэгдмэл байдал
·    Гишүүн орнууд сайн дурын үндсэн дээр оролцох
·    Энхийг сахиулах ажиллагааны хүч олон улсын удирдлагын доор байх

НҮБ-ЫН ДҮРЭМ

НҮБ-ын дүрэм:
·    YI бүлэг – энхийг сахиулах ажиллагаа
·    YII бүлэг – энхийг хүчээр сахиулах ажилагаа
·    YII бүлэг – бүс нутгийн байгууллагуудын оролцоо

Энхийг сахиулах ажиллагааны үед болон байлдааны ажиллагааны үед хэрэглэгдэх олон улсын хүмүүнлэгийн хуулиудыг Зэвсэгт мөргөлдөөний хууль хэмээн нэрлэдэг ба түүнд багтах хууль эрх зүйн дараах баримт бичгүүд багтана. Үүнд:

·    Санкт Петербургийн 1868 оны тунхаглал (байлдагч бус хүмүүсийг довтлох, хүмүүсийн зовлон зүдгүүрийг нэмэгдүүлсэн шарх буву шаардлагагүй байхад тэднийг үхэлд хүргэх хөнөөлийг хориглох тухай)

·    Гаагийн 1907 оны Конвенцууд (олон улсын мөргөлдөөний энхийн зохицуулалт, дайны хууль ба зан заншил, хуурай газрын дайнд төвийг сахисан улс буюу хүний эрх , үүрэг зэрэг асуудлаар 13 конвенц боловсруулан баталсан)

·    Женевийн 1925 оны протокол (байлдааны хорт болон бусад төрлийн хий, бактериологийн арга хэрэглэхийг хориглох тухай)

·    НҮБ-ын 1945 оны дүрэм

·    Женевийн 1949 оны 4 конвенц:

I.    “Дайтаж байгаа армийн шархадсан болон өвчтэй цэргийг асран хамгаалах тухай”

II.    “Тэнгисийн зэвсэгт хүчний шархдагсад, өвчтэй, хөлөг онгоцны сүйрэлд нэрвэгдэгсдийг асран хамгаалах тухай”

III.    “Дайны олзлогдогсодтой харьцах тухай”

IV.    “Дайны үед энгийн хүн амыг хамгаалах тухай”

·    1954 оны Гаагийн конвенц, “Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай”

·    1949 оны Женевийн 4 конвенцийн 1977 оны нэмэлт I дүгээр протокол нь “Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсэдтэй холбогдолтой”, II протокол нь “Олон улсын бус зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай”

·    Түүнээс гадна Зэвсэгт мөргөлдөөний хуультай холбогдолтой зарим гэрээнүүд энхийг сахиулах ажилагааны үед үйлчилнэ:

—    1980 оны конвенц “Үлэмж хохирол учруулах буюу нэлд нь хөнөөх чанартайд тооцогдох тодорхой төрлийн ердийн зэвсгийг хэрэглэхийг хориглох буюу хязгаарлах тухай” /Илрүүлэх боломжгүй хэлтэрхийн тухай I дүгээр протокол, мина урхин мина болон бусад төрлийн төхөөрөмжийг хэрэглэхийг хориглох буюу хязгаарлах тухай II протокол, Шатаах зэвсэг хэрэглэхийг хориглох буюу хязгаарлах тухай III протокол , нүд сохлох лазерийн зэвсгийн тухай IY дүгээр протокол/

—    1993 оны конвенц “Химийн зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөх болон хэрэглэхийг хориглох тухай, устгах тухай”

—    1997 оны конвенц, Оттавагийн гэрээ, “Явган цэрэг эсэргүүцэх минийг хэрэглэх, үйлдвэрлэх, хадгалахыг хориглох” гэх мэт олон конвенц протокол бий.

Товчхон байдлаар авч үзвэл Зэвсэгт мөргөлдөөний хууль нь:

·    Олон улсын эрх зүйн салбар
·    Зэвсэгт мөргөлдөөний үед улсуудын хоорондын харьцааг зохицуулна
·    Дотоодын зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэнэ
·    Дайн, зэвсэгт мөргөлдөөний уршгаар үүсэх хохирол, сүйрэл болон зовоон тарчлаах явдлыг аль болохоор багасгана
·    Зэвсэгт мөргөлдөөнд оролцсон улсуудын иргэд ялангуяа цэргийн алба хаагчдад үүрэг, хариуцлага хүлээлгэсэн
·    Цэргийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахад зориулагдаагүй.

“Энэ хууль таныг хамгаална, мөн танд хариуцлага хүлээлгэнэ”

Аюулгүйн Зөвлөлийн Мандат. Энхийн ажиллагааг зохион байгуулж явуулах тухай Аюулгүйн Зөвлөлийн шийдвэр нь цэргийн ажиллагааг зохион байгуулах, төлөвлөх, удирдахад зайлшгүй шаардлагатай суурь баримт бичиг юм.

Хүч хэрэглэх дүрэм

НҮБ-ын зорилгыг биелүүлэхийн тулд тухайн ажиллагааны удирдлага эсвэл үндэсний цэргийн захирагч даргаас энхийг сахиулах ажиллагааны үед зэвсэг хэрэглэх нөхцөл, хязгаарлалт тогтоосон эрх зүйн баримт бичгийг хүч хэрэглэх дүрэм  гэнэ

1983 онд Бейрут хотын ойролцоо үүрэг гүйцэтгэж байсан олон үндэстний цэргийн хүч хэрэглэх дүрэмд ахлах офицерийн зөвшөөрөлгүйгээр буу сумлахыг хориглосон заалт орсон байна. Гэтэл тэсрэх бодис ачсан автомашинтай өөрийгөө золиослогчид АНУ-ын ТЯЦ-гийн байр руу дайрахад сөрөг арга хэмжээ авч чадалгүй хугацаа алдсанаас ТЯЦ-гийн 200 гаруй алба хаагч амь насаа алджээ. Мөн Руандад үүрэг гүйцэтгэж байсан Белгийн офицер хүнс хулгайлсан хүүхдийг төмөр торхонд хийж халуун наранд хорь амийг нь бүрэлгэжээ. Гэх мэт олон жишээнүүд нэг талаас энхийг сахиулагчдын сахилга бат, зохион байгуулалт муу байгааг харуулж байгаа боловч нөгөө төлөөс тэдний ажиллагааг зохицуулж байх ёстой хүч хэрэглэх дүрмийг боловсруулахдаа цагийн байдлыг дутуу үнэлснээс шалтгаалан бий болдог байна.

НҮБ-ын штаб эсвэл энхийг схиулах ажиллагаанд оролцож байгаа үндэстний цэргийн захирагч, штабын бүрэлдэхүүн хүч хэрэглэх дүрмийг боловсруулахдаа сөргөлдөөн болж байгаа эсвэл болсон газар орны улс төрийн байдал, өөрийн ажиллагааны бодлого, олон улсын хууль болон холбогдох бусад хууль зүйд аль болох нийцүүлж, аливаа нөхцөл байдалд энхийг сахиулагчдын хэрэглэж болох хүчийг зохицуулж, бие бүрэлдэхүүнд ойлгомжтой хэлээр бичигдсэн байвал зохино.

Хүч хэрэглэх нөхцөлүүд:
·    өөрийгөө хамгаалах
·    нөхрөө хамгаалах
·    гэмгүй номхон иргэдийг хамгаалах
·    өмч хөрөнгө хамгаалах
Хүч хэрэглэх дараалал:
·    анхааруулах
·    бууны мөрлөгчөөр цохих
·    амин бус эрхтэнг буудах
·    устгах
Хүч хэрэглэх дүрмийг хэрэгжүүлэх үед бий болдог нийтлэг маргаантай асуудлууд:
·    цэрэг хүүхэд
·    цэргийн дүрэмт хувцасгүй дайтагч
·    хүмүүнлэгийн барааг булаах
·    хувийн эд зүйлийг дээрэмдэх
·    хулгай
·    хэл амаар доромжлох
·    ёс заншил

НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД МОНГОЛ УЛС

Дотоодын эрх зүйн зохицуулалт

Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас өөрийн орны Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний бэлтгэлжилт, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх нэг арга нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох, ингэснээр ажиллагаанд оролцогчид олон улсын энхийг сахиулах ажиллагааны арга тактикыг сурахаас гадна, бусад улс орны цэргийн алба хаагчид бэлтгэж буй туршлагаас суралцан бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадвар, туршлага эрс нэмэгдэж Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүнд НҮБ болон олон улсын тавцанд өснө гэж үзсэн билээ.

1998 оноос эхлэн НҮБ-ын дэмжлэгтэйгээр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газраас зохион байгуулдаг цэргийн ажиглагчийн дамжаанд МУЗХ-ний офицеруудас сурж эхэлсэн нь НҮБ-ын энхийг сахиулах ажилагаанд манай улсаас оролцож болох эхлэл тавигдсан.

Монго Улсын Засгийн газар, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа эрхэлсэн газрын хооронд 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай” 115 дугаар тогтоол батлан гаргаж, Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас сайн дурын үндсэн дээр оролцох хүмүүсийг бүртгэж сонголт хийх замаар НҮБ-тай байгуулсан хэлэлцээр, НҮБ-ын практик, холбогдох нөхцлүүдийн дагуу энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах арга хэмжээ авах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манай талаас оролцох мэргэжилтнүүдийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, олон улсын хамтын ажиллагаа, дотоод нөөц бололцоонд түшиглэн энхийг сахиулагчдын багийг бэлтгэх ажлыг зохион багйуулахыг гадаад хэргийн яам, батлан хамгаалах яаманд тус тус үүрэг болгожээ.

1998 онд Монгол Улсын Их Хурлаар батлагдсан “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийн “Зэвсэгт түрэмгийллийн аюулаас сэрэмжлэх төрийн бодлогын үндсэн чиглэл” гэсэн II бүлэгт “НҮБ-ын үйл ажиллагаанд дэмжлэг, сайн санааны туслалцаа үзүүлэх, зуучлах, эвлэрүүлэх талаар хүлээсэн үүргээ НҮБ-ын дүрмийн дагуу биелүүлэх” “Зэвсэгт хүчнийг бэлтгэх” гэсэн IY бүлгийн Зэвсэгт хүчин тайван цагт дараах үүргийг хүлээнэ гэсэн хэсэгт:

— “НҮБ-ын энхийг сахиулах хүчний хүрээнд үүрэг гүйцэтгэх, хуулиар тогтоосон бусад үүрэг гүйцэтгэх” гэж тодорхойлсон.

2002 онд батлагдсан “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” Ионгол Улсын хуулиар Монгол Улсын цэрэг, цагдаагийн алба хаагч, цэрэг, цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулах, түүнд хэрэглэгдэх хуулийн нэр томъёонууд бий болсон.

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС НҮБ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ БОЛОН ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БУЙ БАЙДАЛ

1. НҮБ-ын цэргийн ажиглагч
Нийт – 62 офицер

2002 оны 8 дугаар сараас БНКонго Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд

·    2002 оны 12 дугаар сараас Баруун Сахарт зохион байгуулагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд

·    2005 оны 5 дугаар сараас БНСудан Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 9 офицер \

·    2006 оны 10 дугаар сараас Этиоп болон Эритрей Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 8 офицер

·    2007 оны 7 дугаар сараас Гүрж Улсад зохоион байгуулагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2 офицер үүрэг гүйцэтгэсэн

2. Цэргийн баг
“Иракийн эрх чөлөө” олон улсын цэргийн ажиллагаа
·    2003 оны 4 дүгээр сард АНУ-ын засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу Ирак дахь дайны дараах сэргээн босголт, хүмүүнлэгийн ажиллагаанд 9 дүгээр сараас эхлэн  10 удаагийн ээлжээр нийт 1195 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. 

Манай цэргийн багууд Польш Улсын тэргүүлсэн олон үндэстний “Өмнөд-Төв” дивизийн “Чарли”, “Эко” цэргийн баазуудын харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэсэн.

·    “Афганистаны Үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд явагдаж буй олон улсын цэргийн ажиллагаа

     2003 оны 10 дугаар сараас эхлэн Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу артиллерийн мэргэжилтнүүдийг сургах, зэвсэглэлүүдэд засвар үйлчилгээ хийх үүрэг бүхий сургалтын хөдөлгөөнт багт 8 удаагийн ээлжээр нийт 137 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Одоо 9 дүгээр ээлжийн 23 хүний бүрэлдэхүүнтэй баг үүрэг гүйцэтгэж байна.

    2009 оны 6 дугаар сараас Афганистанд явагдаж буй “Тогтвортой эрх чөлөө” цэргийн ажиллагаанд 2009 оны 11 дүгээр сараас эхний ээлжийн 130 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг үүргээ гүйцэтгээд ирсэн бөгөөд одоо 2 дахь ээлжийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна. Тэд Афганистаны Кабул хотод байрлах эвслийн хүчний “Эггэрс” баазын харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэж байна.

Мөн Афганистан Улсад явагдаж буй олон улсын цэргийн хүчний ажиллагаанд ХБНГУ-ын цэргийн бүрэлдэхүүнд мотобуудлагын салаа Фейзабад хотод цэргийн бааз, нисэх онгоцны буудлын харуул, хамгаалалтын үүргийг гүйцэтгэж байна. Тэдний эхний хэсэг үүргээ гүйцэтгээд эр орондоо өчигдөр ирсэн бөгөөд одоо 2 дугаар ээлжийн 40 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Сиерра Леон дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа
·    НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1626 дугаар тогтоолоор НҮБ-ын Либери дахь энхийг сахиулах ажиллагаа /UNMIL/-ны дэд бүс Сьерра Лион Улс дахь Олон улсын тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажиллагаанд 2006 оны 1 дүгээр сараас эхлэн  8 удаагийн ээлжээр нийт 2000aa цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. /Одоо 9 дугаар ээлжийн 250 ЦАХ үүрэг гүйцэтгэж байна/
 
Косово дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа
·    2005 онд Косово Улсад НАТО-ийн “КРОФ” цэргийн ажиллагааны Бельги Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд мотобуудлагын салааны хэмжээний хүч 9 дүгээр сараас эхлэн 2 удаагийн ээлжээр нийт 72 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн.  

·    Чад Улс болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дахь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаа

2009 оноос Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2 офицер штабын ажилтнаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Мөн оны 11 дүгээр  сараас Монгол улсын засгийн газраас анх удаа батальоны хэмжээний цэргийн хүч хандивлахаар шийдвэр гарч, одоо тэргүүний бүлгийн 264 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.     Энэхүү цэргийн багийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч хурандаа Л.Онцгойбаяр ахлаж Монгол Улс, түүний Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж явна.    

3. Гадаад оронд зохион байгуулагдсан хээрийн сургалт, дадлага

·    2000 онд Казахстан улсад зохион байгуулагдсан “Центразбат” энхийг сахиулах ажиллагааны олон улсынхээрийн сургуульд Зэвсэгт хүчний 1 салаа
·    2002 оны 9 дүгээр сард Бангладеш Улсад зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн орнуудын “Энхийн элч” олон үндэстний салаадын хээрийн сургуульд 36 хүний бүрэлдэхүүнтэй салаа

·    2004 оны 6 дугаар сард Шри-Ланка Улсад  зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн орнуудын олон үндэстний салаадын хээрийн сургуульд 36 хүний бүрэлдэхүүнтэй салаа

·    2005 оны 12 дугаар сард БНЭнэтхэг Улсад зохион байгуулагдсан хамтарсан хээрийн сургуульд 20 хүний бүрэлдэхүүнтэй салаа

·    2007 оны 12  дугаар сард Турк Улсад зохион байгуулагдсан хамтарсан хээрийн сургуульд 12 хүний бүрэлдэхүүнтэй тасаг

·    2008 оны 4 дүгээр сард “Энхийн элч – 2” энхийг дэмжих ажиллагааны олон үндэстний салаадын хээрийн сургуульд 33 цэргийн албан хаагч тус тус оролцсон.
·    2009 оны сард Индонези Улсад “Гаруда бамбай” олон улсын энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуульд  хүний бүрэлдэхүүнтэй салаа

·    2009 оны 7 дугаар сард БНХАУ-тай хамтарч анх удаа “Энхийг сахиулагч-элч” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан дадлага сургуульд   хүнтэй салаа

4. Монгол Улсад зохион байгуулагдсан олон улсын команд-штабын болон хээрийн сургалт, дадлага, семинар

·    2002 оны 6 дугаар сард Зүүн хойд Азийн орнуудын энхийг сахиулах ажиллагааны семинар-тоглолтыг Улаанбаатар хотноо

·    2003 оны 3 дугаар сард Бельгийн Вант Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан хээрийн сургалт, дадлагыг Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд

·    2003 оны 8 дугаар сард Олон үндэстний төлөвлөлтийн багийн команд-штабын сургуулийг Улаанбаатар хотноо

·    2003 оны 9 дүгээр сард АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлалтай хамтарсан “Хааны эрэлд 2003” хээрийн сургалт, дадлагад Зэвсэгт хүчнээс 100, АНУ-ын талаас 45, нийт 145 цэргийн албан хаагч оролцсон.

·    2004 оны 7 дугаар сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн 4 оронтой хамтарсан “PSOTMON” олон улсын энхийг сахиулах ажиллагааны хээрийн сургалт, дадлагад нийт 100 цэргийн албан хаагч оролцсон.

·    2004 оны 9 дүгээр сард АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлалтай хамтарсан “Хааны эрэлд 2004” хээрийн сургалт, дадлагад Зэвсэгт хүчнээс 120, АНУ-ын талаас 60, нийт 180 цэргийн албан хаагч оролцсон.

·    2004 оны 10 дугаар сард БНЭнэтхэг улсын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулсан “Нүүдэлчин заан” энхийг сахиулах ажиллагааны хээрийн сургалт, дадлагад нийт 50 цэргийн албан хаагч оролцсон.

·    2005 оны 4 дүгээр сард АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлалтай хамтран зохион байгуулсан “Хааны эрэлд 2005” хээрийн сургалт, дадлагад Зэвсэгт хүчнээс 130, АНУ-ын талаас 70, нийт 200 цэргийн албан хаагч оролцсон.
·    2006 оны 6 дугаар сард НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газартай хамтран зохион байгуулсан “НҮБ-ын сургалтын стандарт загвар” сургалтад Зэвсэгт хүчин, ЦЕГ, ОБЕГ-ын нийт 20 албан хаагч оролцсон.

·    2006 оны 8 дугаар сард “Дэлхийн энхийг дэмжих ажиллагааны сан”, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлалтай хамтран зохион байгуулсан “Хааны эрэлд 2006” олон улсын энхийг сахиулах ажиллагааны команд-штабын сургуульд 180 цэргийн албан хаагч оролцсон.

·    2006 оны 8 дугаар сард “Дэлхийн энхийг дэмжих ажиллагааны сан”, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлалтай хамтран Монгол, АНУ, Бангладеш, Тонга, Фижи, Тайланд, БНЭнэтхэг улсуудын Зэвсэгт хүчний 1000 гаруй цэргийн албан хаагч оролцсон “Хааны эрэлд 2006” олон үндэстний салаадын энхийг сахиулах ажиллагааны хээрийн сургалт, дадлагыг тус тус зохион байгуулсан байна.

·    2007 оны 8 дугаар сард “Дэлхийн энхийг дэмжих ажиллагааны сан”, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлалтай хамтран зохион байгуулсан “Хааны эрэлд 2007” олон улсын энхийг сахиулах ажиллагааны команд-штабын сургуульд 160 цэргийн албан хаагч оролцсон.

·    2007 оны 8 дугаар сард “Дэлхийн энхийг дэмжих ажиллагааны сан”, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлалтай хамтран Монгол, АНУ, Бангладеш, Тонга, Фижи, Тайланд, Энэтхэг улсуудын Зэвсэгт хүчний 1000 гаруй цэргийн албан хаагч оролцсон “Хааны эрэлд 2007” энхийг сахиулах ажиллагааны олон үндэстний салаадын хээрийн сургалт, дадлагыг зохион байгуулсан байна.

·    2007оны 9 дүгээр сард Энэтхэг улсын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулсан “Нүүдэлчин заан” энхийг сахиулах ажиллагааны хээрийн сургалт, дадлагад нийт 88 цэргийн албан хаагч оролцсон

·    2007 оны 9 дүгээр сард “Аминд халгүй зэвсгийг энхийг сахиулах ажиллагаанд ашиглах нь” олон улсын сургалт, семинарыг зохион байгуулсан.

·    2007 оны 12 дугаар сард “Сургагч багш”-ийн дамжаанд 20 цэргийн албан хаагч амжилттай суралцсан.

·    2008 оны 3 дугаар сард  “НҮБ-ын штабын ажилтан”-ы дамжаанд 30 цэргийн албан хаагч суралцаж төгссөн.

·    2008, 2009 онд “Хааны эрэлд” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургалт дадлагыг амжилттай зохион явуулсан.

Монгол улсын Зэвсэгт хүчнээс дэлхийн 3 тивийн 10 улсад НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд нийтдээ 3455 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өнөөгийн байдлаар 6 улсад 615 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж