@Tesseract Club
Бөөмсийг
бүрхсэн үүлэн давхарга тэдний цэнэгийг халхалж байдаг. Ийм учраас бөөмс үстэй
дээл ээ нөмрөөд массаа төдийгүй цэнэгээ өөрчлөөд байдаг. Өөрөөр хэлбэл нүцгэн
бөөм нэхий дээл ээ нөмрөх үеийн массынх нь өөрчлөлт зөвхөн ганц үндсэн харилцан
үйлчлэл шинж чанараараа ялгагдах хэд хэдэн төрлийн харилцан үйлчлэл болж
задрахад л бий болно. Онц хүчтэй буюу өнгийн дунд зэргийн хүчтэй буюу цахилгаан
соронзон сул хүчтэй буюу бүр ертөнцийн таталцалын маш сул хүчтэй буюу бөөмсийн
задралд илэрч массын өөрчлөлт бий болгодог гэсэн бөөмсийн харилцан үйлчлэлийн
үндсэн дөрвөн төрлийн хүч байдаг гэж ойлгож болно.
Хэрвээ бөөмсийн үүлэн бүрхүүлийг Сугар гараг дээр шүхрээр буулгасан станц буюу
бөмбөрцгийн тасламжтайгаар мэдээ авдаг шиг нэвт шагайж болдогсон бол янз бүрийн
өндөрт өөр өөрөөр цэнэгдлэгсэн байхыг харж болно.Цэнэглэгдсэн бөөмс яг ингэж
бие биенээ харна.Энерги нь их байх тусам бие биедээ төдий чинээ гүн нэвтрэн орж
тэдний төв дэх бүрхүүлгүй цэнэгийн амьсгааг илүү тод мэдрэх болно.Ийм учраас
энери өсөх тусам янз бүрийн хэлбэрийн харилцан үйлчлэл хоорондоо адил төстэй
болсоор асар өндөр энергитэй болоход цорын ганц харилцан үйлчлэл болчихдог
байна.Байгалийн бүх хүчнүүдийн аугаа их нэгдэл болж байгаа нь тэр.
Байдал үнэн хэрэгтээ бол нэлээд нарийн юм.Бүрхэж буй үүл нь зөвхөн цэнэгийн
орчимд төдийгүй өдөн бөмбөг болох бөөмсийн орчимд бас үүснэ.Энэ өдөн бөмбөгөөр
түлхэлцэж байгаа бөөмс бие биенээ мэдэрч байдаг.Өдөн бөмбөг мөн л хэлбэр
маягаараа өөр өөр нэхий дээл бүхий эгч дүү бөөмсийн бүл болон хувирна.Хэрвээ
маш хүнд бөөм байвал өдөн бөмбөг харилцан үйлчлэлийг маш ойрын зайнд
дамжуулна.Бөөмийн төвөөс хол зайд байгаа өдөн бөмбөг бараг тааралдахгүй бөгөөд
түүнтэй холбоотой харилцан үйлчлэл ч тэнд маш сул байна.Бусад тохиолдолд өдөн
бөмбөг гээд байгаа хөнгөн хувцасласан бөөм нь цацруулан цэнэгээсээ алс зайд
явчихаж чаддаг тийм ч учраас тэдний тусламжтайгаар харилцан үйлчлэл хол зайд
явагддаг байна.
Харилцан үйлчлэлийн хэлбэр түүний шинж чанар нь цэнэгийн бүрхүүл болон түүнийг
зөөгч өдөн бөмбөгөөс хамаарна.Харин өдөн бөмбөг нэхий дээлээ бүрэн өмсөж
амжихааргүй нүцгэн цэнэгийн орчимд буюу бөөмийн гүнд үйлчлэлийн бүх хэлбэр
ижилхэн болно.
Бүтцээр ч зогсохгүй лептон кварк мэтийн хамгийн эгэл бөөмсийг холбогч хүч ч
гэсэн маш ярвигтай болж байна.Эдгээр бөөмсийг энгийн цэг гэж яагаад ч хэлж
чадахгүй.
Байгальд үйлчлж байгаа бүх хүчийг Ертөцийн гүнээс ургасан саглагар модтой
зүйрлүүлж болох юм.Бид өдөр тутам бүртээ түүний салаа мөчир навч шилмүүстэй
учирч байдаг.Бичил ертөцнийн гүн рүү ороход бид эхлээд модны томоохон мөчиртэй
дараа нь гишүүтэй нь эцэст нь гол модтой нь тааралдана.Байгаль ингэж л тогтсон
гэдгийг физикчид ойлгоход тийм амархан биш ээ.Жишээлбэл хоёр электроны
гравитацийн таталцалын хүч нь тэдгээрийн хоорондох цахилгаан соронзон
түлхэлцэлээс хэдэн арван миллиард дахин бага байдаг.Гэтэл эдгээр нь нэг модны
мөчрүүд гэхэд итгэхэд хэцүү биз дээ.
Физикчид аугаа их нэгдэл-ийн тухай санаанд саяхан арван тав хорин жилийн өмнө
хүрсэн ч энэ чиглэлд хийсэн анхны алхмыг зуун тавь гаруй жилийн өмнө английн
эрдэмтэн Майкл Фарадей Жеймс Максвелл нар хийжээ.Тэд шинжлэх ухаан үнэн
чанартаа хүрээлэн буй байгалиа тодорхой судлах алхмыг дөнгөж эхлэж байсан мөн
олон сонин баримт илэрхий судлагдаагүй байж байсан тэр бүх зүйлийг орчин үеийн
хүрээлэн шиг олон давхар байшин өч төчнөөн багаж төхөөрөмж олон арван
мэргэжилтэн шаардлагагүйгээр нэг жижиг лаботорид л шинжилж судалдаг шатандаа
байсан тийм л үед амьдарч байв.Тэр үед ихэнх тохиолдолд хэдэн шил хоолой хэсэг
лац зэс утас байхад л хангалттай байжээ.Хамгийн болхи багаж хэрэгслийн
тусламжтайгаар олон сайхан гайхамшигтай нээлт хийсэн нь гайхалтай.Физикчдийн
хувьд алтан үе болсон энэ үед хүн төрөлхтөний дээр үеэс илэрхий мэддэг гэрэл
цахилгаан соронзон мөн чанараараа эрс ялгаатай гурван үзэгдлийн холбоог
тогтоосон байна.Үүнийг Фарадей туршлага дээр ажиглаж Максвелл онолыг нь
бүтээжээ.
Эдгээр хүмүүсийн амьдрал зан араншинд төсөөтэй зүйл маш бага байв.Фарадей бол
дархан үйлчлэгч хоёрын хүү бөгөөд бага сургууль ч төгсөөгүй арван хоёр
настайгаасаа амьдрахын эрхэнд сонин түгээгчээр дараа нь жижиг хэвлэлийн газар
туслах мастераар ажиллаж байв.Максвелл нь дөчин жилийн хойно Шотландын
язгууртаны гэр бүлд төрсөн бага залуудаа өндөр боловсрол эзэмшсэн хүн юм.Майкл
Фарадей онцгой хөдөлмөрч зорилгодоо хүрэх эрмэлзэл төгсөөрөө сод ялгагдана.Тэр
хорин тавтайдаа анхныхаа бүтээлийг хэвлүүлж гучин гуравтайдаа Лондонгийн
вангийн нийгэмлэгийн гишүүнээр сонгогдсон нь их зантай зиндаархдаг Английн
нийгэмд энэ нь үнэхээр сонин юм.Шинжлэх ухаан түүний амьдралын зорилго утга
учир нь байв.Баян чинээлэг бүх хангамж нь бэлхэн Жеймс Максвеллийн хувьд
шинжлэх ухаан амьдралых нь оршин тогтнох эх үүсвэр биш байлаа.Тэрээр зөвхөн
сонирхолын дагуу л судалж байв.Тэр сонирхолдоо хөтлөгдөн янз янзын асуудлын
хариуг олж авчээ.Фарадейн өгүүлэлд математикийн нэг ч томёо байдаггүй бол
Максвелл математикийн өндөр боловсролтой бөгөөд бүтээлдээ математикийн маш
төвөгтэй хэсгийг ч ашигладаг байв.
Эдгээр эрдэмтдийн нийтлэг нэг тал нь судлаж буй физикийн асуудлынхаа гүнд
нэвтэрч чадсан явдал юм.Тэдгээрийн нэг нь нөгөөгийнхөө хийснийг гүйцэтгэж
чадахааргүй байв.Харин тэд нар хамтдаа одоо бидний амьдралд зайлшгүй болсон
цахилгаан станц цахилгаан хөдөлгүүр телевиз радио зэрэг олон зүйлсийн үндэс
болсон цхаилгаан динамик хэмээх шинжлэх ухааныг үүсгэжээ.
Фарадей цахилгаан сорондон орныг анх нээсэн билээ.Тэр цахилгаан соронзон гэдэг
нь орон зайд хуваарилагдан тархаж буй нэг бүхэл нэгдмэл хоёр бүрэлдэхүүн хэсэг
гэдгийг батлав.Өмнө нь ертөнц зөвхөн бодисоос тогтдог басан гэж үздэг байсан
бол үүн дээр Фарадей цэнэг мөн орчиндоо хүч үүсгэж байдаг цахилгаан гүйдэлтэй
холбоотой зарим үед гэрлийн цацраг хэлбэрээр тэдгээрээс салан гардаг цахилгаан
соронзон орон гэгч шинэ мөн чанарыг нэмж оруулж ирэв.
Орон гэдэг нь долгионы хуулиар хөдөлж байдаг бөөмс буюу фотоны цогц гэдгийг бид
мэднэ.Гэхдээ тэр үед Фарадей ч Максвелл ч энэ талаар мэдэх юм юу ч
байгаагүй.Тэд орон гэдгээ огторгуйн уудмыг дүүргэсэн сунгаж татсан утас нарийн
хоолой маягийн зүйлийн хүчдэл гэж төсөөлж байв.Фарадей түүнийг хүчний шугам гэж
нэрлэж байжээ.Тэдгээр нь цэнэг гүйдлийг татаж тогтоож байдаг эсвэл эсрэгээр
пүрш мэт түлхэж байдаг гэж үзэж байжээ.Энэ нь цахилгаан соронзон чанарыг сайн
дүрсэлсэн тун аятайхан загвар юм.Аугаа их нэгдэлд хүрэх дараагийн алхам нь илүү
төвөгтэй байв.Тэр нь ХХ зууны 60-аад оны дундуур хийгджээ.Тэр үед физикчдийн
анхаарал сул харилцан үйлчлэл рүү чиглэж байв.Сул харилцан үйлчлэл нь гойд шинж
чанартай.Бусад бүх хүчний хувьд харилцан үйлчлэгч бөөмсийн завсрын оронд квант
өдөн бөмбөг болдог.Харин задралын үед бөөмс нь биллиардын бөмбөг шиг бие биеэ
мөргөж шууд ярилцдаг өөрөөр хэлбэл ямар нэгэн хөндлөнгийн оролцоогүй харилцан
үйлчлэлцдэг гэж хэлж болох юм.
Энэ тохиолдолд зөвхөн хүнд өдөн бөмбөгийн буюу бөөмийн солилцоо явагдах боловч
энэ нь бидний мэдэрч чадахгүй бүр маш бага зайд явагдах учраас бидэнд бөөмс
зүгээр л бие биенээ түлхэлцэж байгаа мэтээр харагдана гэж төсөөлөхөд болно.Арай
их зайнд харилан үйлчлэлийн ул мөр илрэнэ.Энэ нь ягаад тэрээр сул байна гэдгийг
тайлбарлана.Харин Лептон ба кваркын дотор л харилцан үйлчлэл хүчтэй болдог.
Хэрэв завсрын бөөмсийн масс их биш байвал тийм харлцан үйлчлэл шинж чанараараа
цахилгаан соронзон үйлчлэлтэй тун төстэй байх байсан гэдгийг тооцоо харуулсан
байна.Абдус Салам Стив Вайнберг Шелдон Глешоу гэгч гурван физикч сул харилцан
үйлчлэлийн фотон ба завсрын хүнд бөөмс нь хоёр өөр нэхий дээлтэй болохоос биш
нэг л бөөм гэдгийг анх дэвшүүлжээ.Тэд цахилгаан сул үйлчлэлийн гэж нэрлэгдэх
болсон онолыг боловсруулсан ба энэ нь цахилгаан динамик ба сул харилцан
үйлчлэлийн хуучин онолын тухайн тохиолдолоо болгон агуулах бөгөөд удалгүй
туршлагаар ч батлагджээ.Хурдасгуурт явуулсан туршлагаар протоноос бараг зуу
дахин их масстай цахилгаан сул үйлчлэлийн орны хүнд сум болох ах дүү гурван
мезоныг барив.
Цахилгаан сул үйлчлэлийн орны онолыг бүтээсэн ба түүний хүнд квантыг туршлагаар
нээсэн судлаачдад эрдэмтэдэд олгодог олон улсын хамгийн хүндтэй шагнал болох
Нобелийн шагналыг шууд 2 ийг хүртээжээ.
Шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд салхин дарвуултай усан онгоц хурдан урагш
ахидаг үе шат байдаг.Нэг санаа нөгөөгөө төрүүлж амжилтын цаана амжилт гарсаар л
. Үл мэдэгдэхийн оронд том ан цав гаргасаар.Туршилтийн салааны хүрч ирэхийг
хүлээлгүйгээр онолчид гол цэргүүдийг дайран довтолж үл мэдэгдэхийн гүн рүү
цөмрөн орохыг чармайж байна.Ар талд нь тайлбарлагдаагүй зүйлс хойшлуулсан
асуудал эргэлзээний намаг үлдсээр л байна.Эд бүхэн юуны өмнө гол байрлалуудыг
нь эзлэх ерөнхий зураглалаа гаргасны дараа л болдог.Ийм цаг үеийн тухай хойшдын
үе нь Алтан зуун гэж дурсах болно.
Ийм жаргалтай сайхан үетэй физикийн шинжлэх ухаан одоо золгож байна.
Цахилгаан сул үйлчлэийн орныг
нээсэндээ урамшин зоргижсон онолчид түүнийгээ өнгөт оронтой холбосон бас нэг
том алхам хийв.Фотоны бүл ба түүний ах дүү гурван мезоныг глюонтой садан
болохыг мэдэв.Энэ шинэ гэр бүл кваркын болон лептоны төлөв байдлыг холбодог
өнгө үнэр зөөх үүргийг хүлээж байна.Харин хамгийн зоригтой онолчид нэгдмэл
оронд гравитац буюу бүх ертөнцийн таталцалыг нэгтгэв.Ингээд алхам тутамдаа
гэнэт ангал таардаг мухар ихтэй нарийнхан хальтрамтгай жимээр явахаас өөр
аргагүй онцгүй төвөгтэй онол үүсэв.Энэ нь эрэл хайлт таамаглалын салбар бөгөөд
онолчид өөрийнхөө онол таамаглалаа дэвшүүлж байдаг нэг ёсны буудлагын талбай
болов.Энд маш олон тооны асуудал цөөн хариулт их найдвар байна.