
Тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгох тухай 2009 онд батлагдсан Засгийн газрын 326 тогтоолыг 2013 оны 1 сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 41-р тогтоол болгон шинэчлэн баталж, олимпийн төрөлд багтсан спортод амжилт гаргасан тамирчны амжилтыг түлхүү үнэлэхээр болсон билээ.
Харин 326-р тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу өнгөрсөн 2012 онд тив, дэлхийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргасан 83 тамирчин, 31 дасгалжуулагч нарт нийт 300 сая гаруй төгрөгийн шагнал олгосон байна.
Т.ДАРХАН