Зургийн зүүн талд нь эрүүл хулганы тархины нейроныг SNX27 гэх уурагны хомсдолтой хулганы нейронтой харьцуулан үзүүлсэн байна.
Хулгана дээр хийсэн туршилтын явцад SNX27 генийн “унтраасан” хуулбартай амьтдад Дауны синдромын шинж тэмдэг болсон сургалт, ой ухааны бэрхшээл гаргадаг синаптик холбооны өөрчлөлт үүссэн байв. Нэмэлт судалгаагаар ийм гажигтай төрсөн хүмүүсийн мэдрэлийн эсэд SNX27 уургийн төвшин буурсан байсныг тогтоосон байна.
SNX27 (Sorting nexin family member 27) уураг нь эсийн эндоцитоза гэх гадны материалыг эсэд хүлээн авах үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй бөгөөд сургалт, ой ухааны бэрхшээл гаргадаг синаптик холбооны гол зүйл нь болох мэдрэлийн тогтолцоо болон үйл ажиллагааны үндсэн нэгж нейроны гадаргад шаардлагатай хэмжээний глутаматын рецепторуудыг барьж байх үүрэгтэй аж. Тиймээс энэ уургийн хомсдол нь идэвхтэй глутаматын рецепторуудын тоог бууруулдаг байна. Тархинд явагдах үйл ажиллагаанд SNX27 уургийн гүйцэтгэх шинэ үүргийн талаар ийнхүү анх удаагаа тогтоож чадав. Дауны синдромтой өвчтөнд SNX27 уургийн хомсдол болон 21 хромосомд илүүдэл хромосом байх трисоми гэдгийн хоорондын холбоог тогтоохоор эрдэмтэд оролдоод, үр дүнд нь 21 хромосомыг miR-155 гэж нэрлэдэг микро-РНК-ийн гипер-экспресс буюу хурц мэдрэмжийн хөөрөгдлөөр тайлбарлана гэв.
SNX27 генийн удамшлын хөөрөгдөлтийг miR-155 нь дарж өгдөг үүрэгтэй бөгөөд илүүдэл хромосом байгаа нь SNX27 уургийн хомсдлыг нейронд бий болгодог байна. Үүний улмаас сургалт, ой ухааны ажиллагаанд саатал, бэрхшээл гардаг гэнэ.
Энэ механизмыг олж тогтоосон нь SNX27 уургийг нөхөн сэргээснээр гадны мэдээллийг хүлээн авч боловсруулах когнитив функцийн доголдлыг арилгаж болох болж байна. Хулгана дээр энэ туршилт амжилттай болсон гэнэ. Генийн эмчилгээний аргаар хүний SNX27 уургийг хулганад оруулсан нь глутаматын идэвхтэй рецепторуудын тоог ихэсгэн тархины ажиллагааг хэвийн байдалд оруулж байгаа нь ажиглагдсан байна. Гэхдээ уг аргыг хүнд хэрэглэх хүртэл хугацаа шаардлагатай. Учир нь мэргэжилтнүүд Дауны синдромтой хүмүүсийн организмд SNX27 уураг ялгаруулах молекулыг хайх ажлаа дөнгөж эхлүүлжээ.