Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргана

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргана

Зөвхөн нийслэл хотод л гэхэд 140 арьс ширний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хаягдал бохирдол ихтэйгээрээ алдартай эдгээр үйлдвэрийн хаягдлаас болж Туул гол их хэмжээгээр бохирдож байгааг олон хүн шүүмжилдэг. Тиймээс арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт өртөө рүү нүүлгэн шилжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг гаргаад байгаа юм. Гэвч Эмээлт өртөө нь хотоос холгүйн дээр баруун аймгуудаас хот руу чиглэсэн гол зам дайрч өнгөрдөг тул эл шийдвэрийг дахин нягтлах шаардлага тулгарсан байна. Эмээлтэд арьс ширний үйлдвэрийг төвлөрүүлэх аваас малын гаралтай элдэв халдварт өвчлөл хот руу орох эрсдэлтэйгээс өмнөх шийдвэрийг эргэн харахад хүрчээ. Тиймээс Үйлдвэр хөдөө аж ахуйн яамныхан гадаадаас эксперт урьж зөвлөгөө авсан байна. Арьс ширний үйлдвэрүүдийг олон газарт байршуулах бус нэг газарт төвлөрүүлэн ус, цахилгааны асуудлыг шийдэхийн дээр цэвэрлэх байгууламжийг зайлшгүй бий болгох ёстой гэнэ. Түүнчлэн хүүхдийн сургууль, цэцэрлэг бүхий шинэ суурьшлын бүс байгуулахаас аргагүй гэдгийг салбарын яамныхан хэлж байна. Ямартай ч 2017 он гэхэд арьс ширний үйлдвэрүүдийг хотоос нүүлгэн шилжүүлчихсэн байхаар тооцон ажиллаж буй ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж