Хэт авиа оношлогоо ба жирэмсний үзлэг

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Хэт авиа оношлогоо ба жирэмсний үзлэг

Энэ бол хэт богино авианы дууны долгион цацаж эргээд хүлээн авсны үр дүнд дүрслэл болгон ургийн эд эрхтэний бүтцийг дэлгэцэн дээр хоёр хэмжээст болгон цацдаг оношлогооны арга. Энэ арга нь бусад шинжилгээний аргуудаас жирэмсэн хүнд хэргэлхэд хамгийн тохиромжтой арга бөгөөд эрдэмтэдийн үзэж байгаагаар урагт хор нөлөө учруулдаггүй гэж тогтоосон байна. Хэт авиа оношлогоо нь

– Ургийн хэвийн өсөлт

– Гажиг хөгжил

– Ургийн тээлтийн хугацаа

– Хүйс

– Эхсийн байрлал

– Умайн гаднах жирэмсэн

– Ургийн байршил зэргийг тогтоох зорилгоор хийдэг.

Хэт авиан шинжилгээг үзэх хугацаа нь 3 долоо хоногоос эхэлж эход харагддаг. Гэхдээ үүнийг хэзээ ч үзэж болдог бөгөөд та ямар зорилгоор үзэх гэж байгаагаас хамаарч таны эмчийн заавраар хийнэ. Хэт авиа оношлогоо нь хэвлийн болоод үтрээний гэсэн хоёр төрлийн дамжуулагчаар хардаг. Хэвлийн дамжуулагч нь хэвлийн гаднаас гүйлгэж хардаг бол үтрээний дамжуулагч нь үтрээнд хийж дотроос нь хардаг. үтрээний дамжуулагчаар зулбах гээд байгаа, умайн гаднах жирэмслэлтийн үед ихэвчлэн хардаг. Эхо оношлогоонд үзүүлхийн өмнө өглөө бие засахгүйгээр очдог. Энэ нь давсганд шээс дүүрэн байдагтай холбоотойгоор эход харагдах дүрслэлийг ихэсгэж умайг дээш өргөгдөж байдагтай холбоотой байдаг.

Ургийн хүйсийг тодорхойлохдоо 18 дахь долоо хоногоос эхэлж хэлж болно. Гэхдээ энэ хугацаа бол хүйс бүрэлдэн тогтцон байх хугацаа боловч ургийн байрлал эмчийн ур чадвараас хамаарч илрэх эсэх нь мэдэгдэнэ.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хэвлийдэх эхо зургийг авч зургийн цомогтоо оруулж авдаг та ч гэсэн тэгэж болно шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж