Харри Поттерийн үл үзэгдэгч цув бодитоор бий боллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Харри Поттерийн үл үзэгдэгч цув бодитоор бий боллоо

@National Geographic Mongolia

Харри
Поттерийн хэрэглэдэг үл үзэгдэгч цувыг эрдэмтэд бодитоор зохион
бүтээсэн байна. Гэхдээ уг сонирхолтой бүтээл нь ердийн гэрэлд бус зөвхөн
богино долгионы урттай гэрэлд л “ажиллах” боломжтой юм.

Хэдий тийм боловч уг цувыг зохион бүтээгч, физикчид нь цаашид үд үзэгдэх
цув бүтээхэд томхон алхам боллоо хэмээн үзэж байгаа ажээ.
Уян хатан поликарбонат хальсанд суулгасан зэс туузнуудаас бүтсэн
метаскрин (metascreen) хэмээх шинэ материалын ачаар уг нээлт нь бодит
болж чадсан аж Зэс тууз нь ердөө 66 микрометр (метрийн 66 саяны нэг)
зузаан бол поликарбонат хальс нь 100 микрометр бөгөөд энэ хоёр
материалыг загасны тор мэт хөндлөн байдлаар холбосон юм байна.

Үл үзэгдэгч цув бүтээх өмнөх туршилтуудаас ялгаатай нь шинэ цуванд
бүрхэгч цувны техник буюу ямарваа обьектэд ойдог гэрлийн долгионуудыг
хаах техникийг ашигласан аж. Ингэснээр ажиглагч хүнд гэрлийн ямар ч
долгион ирэхгүй байх боломжтой.

“Цувны материал болон обьектийн гадаргуу хүрэлцэх үед тэд бие биенийгээ
хааж, үр дүнд нь хаанаас ч харсан үл үзэгдэх байдал бий болно” хэмээн уг
материалыг бүтээгчдийн нэг, Остин дахь Техасын их сургуулийн физикч
А.Алу ярьжээ.

Алугийн багийнхан лабораторын нөхцөлд 18 см урт цилиндр савааг богино
долгионы урттай гэрлээс амжилттай нууж чадсан тухай тэрбээр өгүүлсэн
байна.

Тиймээс уг бүтээл нь амьдрал дээр, тэр дундаа үл үзэгдэгч мэдрэгч
төхөөрөмж, биоэмнэл зүйн багаж зэрэгт хэрэглэх боломж ойрхон байгааг
судлаачид тэмдэглэн хэлсэн байна.

Алугийн багийнхны бүтээлийн талаар New Journal of Physics сэтгүүлийн өчигдрийн дугаараас уншиж болох ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж