Эмма Уатсон “Madame Tussauds”-д заларна

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Эмма Уатсон “Madame Tussauds”-д заларна

Нас залуу ч Холливудын дур булаам бүсгүйчүүдийн жагсаалтыг нэгээр нэмсэн жүжигчин Эмма Уатсон 200 жилийн түүхтэй Английн “Madame Tussauds” музейд өөрийн дүр төрхийг мөнхлөхөөр болжээ. “Harry Potter"-ийн од тэрээр дуучин Жастин Бибер, Роберт Паттинсон, Тейлор Лотне нарын адил лааны тосоор урласан баримлаа Лондон дахь музейн салбараас үзэх нэр төрийн атлаа сэтгэл хөдөлгөм мөчийг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ.  

“Madame Tussauds”-ийн барималч Николийн мэдээлснээр  хамгийн сүүлд “One Direction”-ий лааны тосон баримал музейн үзмэр болохоор хийгдэж байгаа юм байна. Харин залгуулаад Эммагийн баримлыг бүтээх бөгөөд 2011 онд Хонгконгт болсон “Lancome” брэндийн нэгэн арга хэмжээнд оролцсон “Eli Saab”-ийн даашинзтай,  буйдан дээр сууж байгаа төрхөөр  нь дүрслэгдэх аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж