Нууц албаны штабын даргаар ажиллаж байсан Пирсон энэ хариуцлагатай албанд ажиллах анхны эмэгтэй болох юм. Түүнийг томилоход Конгресс батламжлах шаардлагагүй аж.
АНУ-ын Нууц албаны дарга асан Марк Салливан хоёрдугаар сарын эхээр албан тушаалаасаа огцорсон юм. Тэр нь ерөнхийлөгч Обамаг Картахен хотод Америкийн саммитад очих үеэр хамгаалалтын албаны ажилтнууд нь Колумбийн биеэ үнэлэгч нарыг хөлслөн дуулиан тарьсантай холбоотой байж магадгүй гэх мэдээлэл бий. Салливан уг албыг долоон жил удирдсан ба энэ байгууллагад нийт гучаад жил зүтгэжээ.
АНУ-ын Нууц алба нь ерөнхийлөгч, түүний гэр бүлийнхэн мөн хуучин ерөнхийлөгч нарын хамгаалалт, дээр нь улсын үнэт цаас болон мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх ажиллагаатай тэмцэх үүрэгтэй. Уг алба 2003 он хүртэл Сангийн яамны бүтэц дор ажиллаж байжээ.