Хятадын “Foxconn” үйлдвэрийг шалгана

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Хятадын “Foxconn” үйлдвэрийг шалгана


“Apple”,
“Dell”, “Hewlett-Packard” нар хамтран өмнөд Хятадад байдаг цахим
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гол гэрээт үйлдвэр “Foxconn”-д ямар учраас
сүүлийн үед дараалсан амиа хорлосон явдлууд гарч байгааг тодруулахаар,
үйлдвэрийн ажлын байрны нөхцөл байдалд болон тус компани болсон эмгэнэлт
явдлын хариуд ямар арга хэмжээ авч байгаад үнэлгээ хийх гэж байгаагаа
лхагва гаригт мэдэгдлээ.

2010 он гарснаас хойш Тайваний
компанийн Хятадын Шенжен хотод байдаг 300,000 хүн ажилладаг үйлдвэрийн
өндөр байшин дээрээс есөн ажилтан унаж, гэмтэж, нас барсан хэрэг гараад
байгаа бөгөөд хамгийн сүүлчийн хэрэг уржигдар мягмар гаригт гарсан.
Гарсан хэргүүдийн долоог нь Хятадын цагдаагийн газар амиа хорлосон
тохиолдол байсан гэж нотолсон. Нөгөө хоёр хүн нь байшин дээрээс амиа
хорлохоор үсэрсэн ч амьд үлдсэн. Амиа хорлосон хэрэг олон удаа дараалан
гарсан нь ихэнхдээ үйл ажиллагаагаа бусдын хараанаас далд явуулдаг
Тайваний компанийг ажлын байрны нөхцөл байдлаа илүү ил тод болгоход
хүргэж байна.

Хэрвээ ажил олгогчоос шалтгаалаагүй байдлаар
ажилтанд бэртэл гэмтэл учирвал ажил олгогчоосоо хуульд зааснаас илүү
нөхөн олговор нэхэхгүй гэсэн бичигт “Foxconn” компани ажилтнуудаараа
гарын үсэг зуруулсан гэдэг нь мягмар гаригт ил болсон. “Компани нас
барсан  ажилчдын гэрт мөнгөн төлбөр олгосон хэдий ч энэ нь ажилчид мөнгө
авахын тулд дуурайж амиа хорлох үйлдэл гаргахад нөлөөлж магадгүй
гэдгээс болгоомжилж байна. Түүнчлэн хэл найруулгын хувьд эвгүй сонсогдож
байгаа тул ажилтантай байгуулсан нөхөн олговор олгохгүй гэсэн гэрээгээ
цуцлахаар шийдсэн” талаар тус компанийн менежер Gou өчигдөр мэдэгдсэн.

Болсон
хэрэг явдлаас болж “Foxconn” компани бизнесийн гэрээнүүдээ алдахгүй.
“Apple” компани нэг төрлийн бүтээгдэхүүнээ зөвхөн нэг л үйлдвэрлэгчээр
хийлгүүлдэг. Бусад үйлдвэрлэгч компаниуд “Apple”-тай ингэж ажиллаж
байгаагүй тул “Foxconn”-оос өөр компанитай хамтарч ажиллах сонголт
одоохондоо байхгүй гэж ажиглагчид ярьж байна.

Өмнөд Солонгосын
“Samsung” компани “Foxconn” компаний нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж
байна гэж лхагва гаригт мэдэгдсэн. Шинээр гарч ирж байгаа зах зээлүүдэд
зориулсан доогуур технологитой цөөн тооны гар утсаа “Foxconn”-д
хийлгүүлдэг гэж “LG Electronics” мэдээлсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж