Сэтгүүлчдийн хувьд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг зогсоосон нөхцөлд үргэлжлүүлэн ямар бодлого хэрэгжүүлж орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Эрдэнэс тавантолгой” компанийн Чалькотой байгуулсан гэрээг цуцлах эсэх, мөн нөөцийн махны үнэ яагаад өссөн. Цалин, тэтгэврийг нэмэх эсэх зэрэг олон асуудлаар хариулт авсан юм. Ямар ч байсан “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьд Тавантолгойн нүүрсийг Чалько компанид нийлүүлэхээ зогсоочихоод байгаа юм. Нүүрс нийлүүлэлтийг зогсоохгүй бол 1 кг нүүрснээс манай тал зургаан ам.долларын алдагдал хүлээх болсон. Тиймээс нүүрс нийлүүлэлтийг зогсоохоос арга байгаагүй. Ингэснээр Тавантолгойн нүүрсийг мөнгөөр үнэлвэл 30 гаруй сая ам.долларын нүүрс хураалттай байгаа тухай Ерөнхий сайд онцоллоо. Гэхдээ “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьд зүгээр суугаагүй Чалько компанийнхантай хэлэлцээр хийж байгаа ч нүүрсний үнийг өсгөх тал дээр эцсийн шийдвэр гараагүй байгаа аж. Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн тухайд ийм механизмаар цааш бодлого хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс санхүүгийн зөв механизм бий болгох чиглэлээр холбогдох газруудаас төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж. Мөн жилийн зургаан хувийн хүүтэй зээл авахаар хашаа, байшингаа зарж, банкнаас зээл авсан 2000 гаруй иргэний асуудлыг шийдвэрлэх зорилгоор Төрийн банк, Орон сууцны санхүүжилтийн корпорациас тус бүр ажлын хэсэг гарч ажиллаж эхэлжээ. Үүнд мөн хохирсон гэж байгаа дээрх 2000 гаруй иргэнээс төлөөлөл оролцуулж, шийдвэрлэх арга замыг олоход санаа бодлыг нь сонсох чиглэлээр ажиллах ёстой гэсэн саналыг Ерөнхий сайдын зүгээс ажлын хэсгийнхэнд өгсөн гэнэ. Тиймээс энэ чиглэлээр шийдэл гарна гэж ойлгож болно гэж Ерөнхий сайд хэллээ.
Махны тухайд үнэ нэг их өсөөгүй, өнгөрсөн жилийн махны үнэтэй харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт бий. Ер нь өнгөрсөн хугацаанд нөөцийн махыг бэлтгэх шатанд алдаа хийдэл их гаргадаг байсан. Нөөцийн мах бэлтгээгүй байж, бэлтгэсэн хэмээн худал хэлж мөнгө авдаг байсан эрүүл бус тогтолцоог өөрчлөх зорилгоор шинэчлэлийн Засгийн газрын хувьд Улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээг хангахад зориулж ганцхан “Жаст агро” компанид нөөцийн мах бэлтгэх эрхийг олгосон. Урьд өмнө гардаг байсан зөрчил бол арилсан” хэмээн үзэж болно гэж байна. Ерөнхий сайдын сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно. Энэхүү уулзалт Гадаад харилцааны яаманд болсон бөгөөд барагцаагаар 2 цаг шахам үргэлжиллээ.
Шинэчлэлийн Засгийн газрын
тэргүүн Н.Алтанхуягаас сэтгүүлчдийн сонирхсон асуултын хариуг Zasag.mn сайтад нийтэлснийг хүргэе.
-Монголын эдийн засгийн өсөлт буурлаа гэж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ
багасч байгаа. Энэ бол бодитой зүйл. Өнгөрсөн оны мөн үеэс гадаадын
хөрөнгө оруулалт багасах төлөвтэй болсон. Манай Оюутолгойн хөрөнгө
оруулалт төдийлөн нэмэгдэхгүй байгаагаас ч шалтгаалж байна. Мөн Уул
уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль
гарсантай холбогдож гадаадын зарим хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа
татах, зогсоох явдал гарсан. Засгийн газрын хурлаар хэд хэдэн удаа
хэлэлцэж энэ хуулинд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад байгаа.
Нэгдүгээрт, гадаадын төрийн өмчийн компаниудыг хязгаарлах тухай,
хоёрдугаарт 100 тэрум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийвэл энэ асуудал
заавал УИХ руу очдог ийм хууль баталсан. Энэ мөнгөний хэмжээг авах ийм
өөрчлөлт хийснээр хөрөнгө оруулалт цаашид нэмэгдэнэ гэж үзэж байна.
-Тавантолгойн асуудал юу болж байна аа, Чалкотой байгуулсан гэрээгээ цуцлах тухай яригдаад байна?
-Тавантолгой нүүрсээ гаргаж чадахгүй
зогссон. Одоогийн байдлаар сая гаруй тн буюу 30 гаруй сая долларын нүүрс
хураалттай байгаа. Өмнөх байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу гаргах юм
бол алдагдалд орж байгаа. Нэг кг нүүрснээс 6 долларын алдагдал хүлээж
байна. Ийм алдагдалтай байхад гаргах боломжгүй учраас алдагдалгүй
болгоё, ашигтай байлгаач гэж Чалкотай гэрээ хэлцэл хийж байна.
Сонгуулийн өмнө 350 сая ам.долларыг Чалкогоос авчихсан, нүүрсээрээ төлнө
гээд, үүний 170 орчмыг төлчихсөн, үлдсэнийг нь нүүрсээрээ төлөх гэхээр
улам алдагдалд орох учраас ийм хэлэлцээр хийж байгаа.
-6 хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудал юу болж байна. Үүний оронд өөр боломж санал болгох бол гэж иргэд хүлээж байна.
-Орон сууцны 6 хувийн зээл буруу бодлого
болсон гэдгийг бид хэлж байгаа. Иргэдэд ч ашигтай зүйл болоогүй, нэг ам
метр талбайн үнэ бараг 2 дахин нэмэгдсэн. Засгийн газар энэ бодлогыг
өөрчилнө, ойрын үед шинэ бодлогоо зарлана.
-Чингис бондын хөрөнгөөр ямар төслүүдийг санхүүжүүлэх гэж байна.
-Бондын хөрөнгөөр 4 төсөл
санхүүжүүлэхээр шийдвэр гарсан. Эхний ээлжинд Улаанбаатарын автозамын 33
уулзварыг өөрчлөх “Гудамж” төслийг санхүүжүүлнэ, хурдны зам барина. 6
аймгийн төвийг энэ жил хатуу хучилттай автозамаар холбоно. Шинэ төмөр
замын ажлыг эхлүүлнэ. Тавантолгойд босох цахилгаан станцийн ажилд
зарцуулна. Энэ бямба гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар бондоос
санхүүжих шинэ таван төслийг хэлэлцэж шийдвэр гаргана. Монгол брэнд
гаргах ноос, ноолуур, сүүний үйлдвэр болон оёдлын салбарт дэмжлэг
үзүүлэх юм.
-Газрын тос боловсруулах
үйлдвэрийг яагаад Дарханд барихаар болсон бэ, тооцоо судалгаа яаж хийсэн
бэ. Тээвэрлэлтийн зардал нь өндөр гарах юм биш үү?
-Газрын тосны үйлдвэр 8 жил яригдлаа.
Газрын тосоо боловсруулдаг ганц үйлдвэртэй болъё гэсэн. Бүх судалгаа
тооцоо байгаа. Дорнодоос хол байгаа нь үнэн. Гэхдээ тэндээс Монголын
нефтийн хэрэгцээг бүрэн хангах түүхий тос ойрын хэдэн жилдээ гарахгүй.
100 мянган тн-ыг боловсруулах үйлдвэр Дорнодод барья гэсэн төсөл бий,
энэ бол ашиггүй. Тиймээс 2 сая тн-ыг боловсруулах үйлдвэрийг Дарханд
барья гэсэн. Дарханд барих үйлдвэрийг Японоос урт хугацааны зээлээр хийе
гэсэн санал өмнөх Засгийн газрын үед гарсан, бид үүнийг үргэлжлүүлж
байгаа. Дорноговийн Зүүнбаян орчимд 300 мянган тн газрын тос
боловсруулах үйлдвэрийг манай аж ахуйн нэгжүүд хийж эхлэх гэж байна.
-V станцыг барих газар маргаантай байгаа гэж нийслэлийн удирдлагууд хэлж байгаа?
-ТЭЦ5-ын асуудлыг Засгийн газрын хурлаар
7 удаа хэлэлцсэн. Нийслэлийн удирдлага, Байгаль орчны яамнаас үнэлгээг
нь асуусан. Аль аль нь бололцоотой гэсэн. Гэтэл одоо нийслэлийнхэн
хувийн компанид өгчихсөн юм байна яана аа гэж байна. Нийслэлийн зүүн
талыг дулаанаар хангах “Амгалан” дулааны станцын талаар мөн ийм яриа
гарсан. Газар чөлөөлөхөд 10 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Байдал ийм л
байна. Нийслэлийнхэнд ажлаа хий, наад газраа чөлөөл гэж үүрэг өгсөн
байгаа.
-Хятадын Засгийн газрын зээлээр 4
гүүр барих тухай яриглаж байсан. Энэ зээлийг манай улс авсан юм уу,
аваад сонгуулийн сурталчилгаанд зарцуулчихсан гэсэн мэдээлэл байна.
-Хятадын зээл 2 янз байгаа. Нэг нь 300
сая долларын зээл. 2005 онд Сангийн сайд байхдаа очиж гарын үсэг зурсан
зээл. Тэр зээлийг аваад ерөнхийдөө дууссан. Дахиад 500 сая долларын шинэ
зээл авах тухай өмнөх Засгийн газрын үед ярьж, УИХ-аар шийдсэн.
Сонгуулийн өмнө энэ зээлээр тракторууд оруулж ирсэн. Энэ төсөл л
хэрэгжсэн, бусад нь шийдвэр гарсан ч хэрэгжиж эхлээгүй байгаа. Нэг
эргэлзээтэй нь аймгуудад Мах комбинат барина гэсэн төсөл байгаа. Улсын
Мах комбинат гэж юу байх вэ, үүнийг хэлэлцэж байж шийднэ.
-“Дархан газрын тос” үйлдвэрт
Засгийн газар 600 сая долларт баталгаа гаргах уу. Энэ төслийг
хэрэгжүүлэх Япон улсын Ерөнхий сайд манайд айлчлах гэж байна. Энэ
асуудлыг яаж тавих вэ?
-2 сая тн газрын тос боловсруулах
үйлдвэр 600 орчим сая доллараар босно гэдэг боломжийн санал. Урт
хугацааны зээл, өөрөөр хэлбэл харьцангуй хямд. Гарсан бүтээгдэхүүнийг нь
барьцаалах замаар барина гэж байгаа учир Засгийн газар баталгаа
гаргахгүй. Японы Ерөнхий сайд энэ бямба гаригт
манай улсад айлчилна. Монгол улс Японтой ярьж буй хоёр том төсөл бий.
Нэг нь энэ газрын тосны үйлдвэр, нөгөө нь Хөшигтийн хөндийд барих нисэх
онгоцны буудал. Энэ төслийн өртөг нь өсөөд байгаа юм, энэ талаар
УИХ-аам шийдвэр гаргуулах шаардлагатай
-Та Дорноговьд ажиллаад ирсэн.
Тэндхийн Улаанбадрах сумын Норсүрэн гэж айлын 20 гаруй тугал үхлээ.
Ажлын хэсгийн дүгнэлтүүд өөр өөр гараад байна аа. Алинд нь итгэх юм бэ?
-Сонгуулийн өмнө Цөмийн энергийн
газрынхан цацраг идэвхит бодисоос болсон юм байхгүй гэж дүгнэлт гаргасан
юм билээ. 11 сарын үед дахин хэдэн тугал үхсэн, цөмийн энергийнхэн бас л
ийм зүйл байхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мал эмнэлгийнхнийг явуулсан.
Энэ хоёр газрын дүгнэлт зөрүүтэй гарч байгаа нь үнэн. Тийм учраас би сая
Дорноговьд ажиллахдаа энэ хоёр байгууллагынхныг хамт суулгаж Норсүрэн
гуайтай ярьсан. Улаанбаатарт ирээд хамтарсан ажлын хэсэг гаргаж, хамтдаа
ажилла гээд явуулсан. Бид сургаар ажил хийхгүй, нотолгоотой
хөдөлгөөнгүй баримтад тулгаарлан ажиллана. Хүч чадал чинь хүрэхгүй бол
сорьцийг нь гадаадад явуулж шинжлүүл гэсэн. Засгийн газар онцгой
анхаарал тавьж ажиллана аа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Монголын
нутагт цөмийн хаягдал булшлахгүй гэж байгаа. Манай ажлын хэсгийнхэн
бодитой дүгнэлт гаргаж ирнэ гэдэгт найдаж байгаа.
-Нийтийн тээвэр, хүүхдийн
тоглоомын газруудын аюулгүй байдалд анхаарал хандуулаач ээ. Баригдаж
байгаа барилгууд хүний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна.
-Ийм асуудлыг шүүмжилж хамтарч хийх нь
зөв. 20 жил хуримтлагдсан олон асуудал бидэнд бий. Шүүмжлэх ёстой,
хамтраад хийх учиртай. Хүүхдүүд яагаад төв паркт очиж өндөр үнээр тоглох
ёстой гэж. Сонгинохайрхан дүүрэгт тоглоомын газрууд, парк байгуулсан.
Манайхан өвөл халтирч унаснаас гэмтдэг. Энэ хавар, зуны цагт
хальтирдаггүй болгох ажлыг хийх ёстой, хийнэ. Манай нийгэм хүний төлөө
гэсэн зүйлээ хаячихаж. Шинэчлэлийн Засгийн газрын гол цөм нь хүн. Манай
иргэд болж байгаа болоод болохгүй байгаа асуудлаа бүгдийг хэлж байгаа,
хамтраад хийнэ ээ.
-Төрийн албаны шалгаруулалт, томилгоонд алдаа байна уу, та энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хоёр удаа очлоо.
-Цэц дээр хоёр удаа очлоо. Хөвсгөл,
Дорнод аймагт үүрэг гүйцэтгэгч Засаг дарга тавьсан. Би Үндсэн хуулиа
зөрчиж ажиллах хүн биш. 2004 онд 4 аймгийн Засаг даргыг үүрэг
гүйцэтгэгчээр томилж байсан. Хамтарсан Засгийн газар байгуулсан учраас
амаа хамхиад өнгөрсөн шиг байгаа юм. Би өмнө тогтсон ийм жишгийн дагуу л
томилсон. Алтанхуяг хийхээр л хууль зөрчиж харагдаад байгаа юм.
Тагнуулын Ерөнхий газрын дэд даргын асуудал. Энэ бол хүн томилсноос
үүдээд байгаа асуудал биш, халснаас л болсон. Дэд дарга байсан
Ч.Чулуунбаатарыг халсан. Нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя
гэсэн, иргэн хүний хурууныхаа хээгээр авчихдаг мэдээлэл нууц биш байя л
гэсэн. Ийм асуудлаар Засгийн газар санаачлаад УИХ-ын Байнгын хороонд
асуудал оруулсан, ТЕГ-ын дэд дарга эсэргүүцсэн. Үүнээс үүдэлтэй. Яагаад
захирамжаа хүчингүй болгосон гэхээр хаврын чуулганаас өмнө Алтанхуягийг
Үндсэн хууль зөрчүүлсэн байх цаас хүмүүст хэрэгтэй байгаа учраас больсон
юм. Шинэчлэлт өөрчлөлт хямдаар олдохгүй юм байна. Их өндөр үнээр хийх
юм байна. Шинэчлэлийг хийж эхэлснээс хойш татварын нэг нөхөр 17 тэрбум
төгрөг идсэн нь илэрлээ, төрийн банкны нөхдүүд нэг нь 200 гаруй сая
төгрөг авсан байна. МИАТ өчнөөн тэрбум төгрөг зувчуулжээ. Би илрүүлсэн
юм биш, шинэчлэл өөрчлөлтийн тус. Гэтэл Алтанхуягийг зайлуулчих юм бол
амарсайхан жаргах боломж байгаа юм байна гэж үзэх хүмүүс байна би харж
байгаа. Надад, бидэнд хийе, өөрчлөе гэсэн сэтгэл зүрх л байгаа, өөр ямар
ч эрх ашиг байхгүй. Маш их буруу жишиг тогтжээ, энэ бүхнийг өөрчлөх
амар биш байна.
-Эмнэлгүүд удирдлагагүй бүтэн улирал явлаа. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ?
-Хоёр эмнэлгийн даргыг буцааж томилсон
байна лээ. Үүрэг гүйцэтгэгч Төрийн нарийн бичгийн дарга нарыг жинхэлж
байж эмнэлгийн удирдлагуудыг томилно гэж Төрийн албаны зөвлөл дээр
яригдсан учраас энэ дарааллаараа явж байгаа. Ойрын үед томилогдоно оо.
-Дорноговийн Сайншандад аж
үйлдвэрийн парк байгуулах гэж байгаа. Ундны ус хомдолд орж байгаа газарт
ийм том цогцолбор барих гэж байна. Эрдэнэ сум л гэхэд цэвэр усаа хөрш
сумаасаа зөөж хэрэглэдэг, гэтэл тэнд 10 гаруй лиценз олгогдсон байх байх
жишээтэй.
-Усыг бага хэрэглэдэг ийм үйлдвэр барьж
асуудлыг шийдэх боломжтой гэдэг. Нефьт боловсруулах үйлдвэрийн хувьд ч
ийм асуудал гарсан, Дарханд барих болсны нэг шалтгаан энэ. Сайншандад ус
бага хэрэглэдэг үйлдвэр байгуулна гэсэн бодлоготой байгаа. Сайншандын
орчимд усны хайгуулын ажил хийж байгаа. Ер нь цаашдаа Сэлэнгэ, Орхон
мөрнөөс хиймэл нуур үүсгэх, илүүдэл усыг ашиглах төсөл хэрэгжүүлнэ.
Судалгаа тооцоо хийж байгаа. Ус, газрын бодлогын хүрээнд Ерөнхий сайдын
ахалсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.
-6 хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан хохирогчдын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Хадгаламж зээлийн хоршоодынхны
төлөөллийг оролцуулаад Хууль зүйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг
байгуулсан. Тэд урам зоригтой ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг ирэх сард
ажлын үр дүнгээ иргэдэд танилцуулна. Яг үүн шиг ажлын хэсэг байгуулж
ажиллана. Нэг иргэний асуудал Засгийн газрын асуудал мөн, тиймээс
асуудлыг шийднэ ээ.
-Төмөр замын өргөн, нарийн царигийн асуудалд та тодорхой хариулт хэлээч. Ямар баяр суурьтай байгаа вэ.
-Монгол Улс өргөн царигтай байна гэсэн.
Харин эксдортод шууд гарах тохиолдолд царигийн асуудлыг Засгийн газар
УИХ-д оруулж шийдүүлнэ гэсэн байгаа. Энэ дээр л маргаан үүсээд байгаа
юм.
зарцуулагдаж байна гэсэн шүүмжлэл тасрахгүй байна. Сангийн сайд байсан
хүн саяхан Монгол Улс минут тутамд 12 сая төгрөг алдаж байна гэсэн
мэдээлэл өгсөн. Энэ үнэн үү?
яриад явна, үүнд арга хэмжээ аваач гэж нэгэн иргэн 11 11 төвд хандсан
байна лээ. 11 11 төвд Ерөнхий сайдад хаяглан ирүүлсэн саналуудтай би
долоо хоногт хоёр удаа танилцдаг. Хаянхярваад арга хэмжээ авдаг хүн би
биш, гэхдээ бүх тооцоо судалгааг мэдэх хүн худлаа мэдээлэл тарааж
болохгүй. Өнөөдөр бондын хөрөнгөөс нэг төгрөг ч зарцуулаагүй байгаа.
Алдагдал огт хүлээгээгүй. Монголбанк улсын нөөцийн 2.7, бондын 1.5, нийт
4,2 тэрбум ам.долларын менежмент хийж байгаа. Зарим хэсгийг нь
арилжааны банкинд илүү хувийн хүүтэйгээр байршуулах гэх мэтээр
зохицуулалт хийж байгаа.
байгуулагдсанаасаа хойш ил тод, нээлттэй байна гэж дандаа ярьж байгаа.
Гэвч зарим яам, агентлагийн мэдээлэл хаалттай, бас хоорондоо зөрөөтэй
байна. Дорноговь аймагт цөмийн хор хохирлоос үүссэн гэх асуудал дээр
гэхэд БОНХЯ, Цөмийн энергийн газрын мэдээлэл зөрж байгаа. Дуучин
Бааварын хэрэг дээр хорих, цагдаа, хүчний байгууллагын замбараагүй үйл
ажиллагаа харагдлаа. Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлэл олж авахад
хэцүү байдаг. Энэ мэт жишээнээс харахад таны баримталдаг зарчим доод
шатандаа хэрэгжихгүй байна гэж дүгнэхээр байна?
яам, агентлаг 100 хувь хэрэгжүүлж чадахгүй байна. Чухам аль нь хаалттай
байгааг хэвлэл мэдээллийн та бүхэн сайн шүүмжлээд, нээлттэй болгох
хэрэгтэй. Агентлагуудын үг зөрж байгаа гэдэг ч үнэн. Намайг Дорноговийн
малчинтай уулзахад Цөмийн энергийн газар, Мал эмнэлгийн газар хоёр
зэрэгцэж суугаад хоёр өөрийг ярьсан учраас мэдээллээ нэгтгэх үүрэг өгөөд
л явуулсан. Хорих ангитай холбоотой асуудлаар өчигдөрхөн асууж, яг юу
болсон бэ гэдгийг нотлох бичлэгийг нь харуул гэхэд алга болгочихсон
гэсэн тайлбар өгсөн. Ийм маягаар ажиллаж байгаатай нь би ч эвлэрэхгүй
байгаа. Уг нь нуух юм байхгүй, иргэдэд харуулдаг л байх ёстой. Олон
янзын таамаглал үүсгэдэг, залхмаар ийм байдалтай бид хэдий болтол
зууралдах вэ, мэдээллийг зориуд дардаг ийм хариуцлагагүй албан
тушаалтнуудыг өөрчлөөд явъя гэхээр төрийн албан хаагчдыг халлаа гэж
шүүмжилдэг. Би бүх байгууллагын манаач биш, харин үндсэн зарчим дээр хаа
хаанаа сайн ойлголцох хэрэгтэй байна. Засгийн газрын түвшинд бол маш ил
тод ажиллаж байгаа.
-Эрүүл мэндийн салбарт нэлээд тулж ажилласан. Ямар үр дүн гарсан бэ?
-Энэ салбарт маш ихийг хийхээр болсон.
Гурван ажлын хэсэг ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт эхний үр дүнгээсээ
танилцуулна. Богино хугацааны ажлуудаа шууд эхлүүлнэ. Дунд, урт
хугацаанд хийх ажлаа ч дэс дараатай явуулж эхэлсэн.
ажиллагаа, Ерөнхий сайдын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт зэргийг
бид судалсан. Тони Блэйрийн Засгийн газрын Delivery unit гэдэг систем
маш оновчтой юм, Засгийн газраас хийж байгаа ажлаа шат шатан дахь
эзэндээ сайн хүргэдэг, хэрэгжүүлдэг болоход энэ систем чухал юм гэж бид
өмнө нь ярьж байсан юм. Ерөнхий сайдаар 10 жил ажилласан арвин
туршлагатай хүн уулзъя гэсэн, би уулзсан. Танай Засгийн газрын үйл
ажиллагаанд арга зүйн туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгээ тэр хүн
илэрхийлсэн. Хардаад байх нууц асуудал яриагүй.
мах нөөцлөх эрх өгсөн. Гэтэл махны үнэ багагүй нэмэгдэж, зарим газраа
хүртээмжгүй байна. Нөөцийн махны талаар авсан энэ арга хэмжээ хэзээ үр
дүн өгөх вэ?
онд намайг Сангийн сайд байхад нийслэлийн махны нөөцийг Багахангайд
бүрдүүлэхээр 1.5 тэрбум төгрөг гаргуулж байлаа. Мах ч байхгүй, үр дүн ч
гаралгүй энэ ажил дампуурсан. Иймээс би Сангийн сайдын хувиар дараа жил
нь махны компаниудыг цуглуулж уулзаад, та нар зоориндоо мах нөөцөлбөл
банкны зээлийн 50 хувийг улсаас гаргаж өгье гээд 780 сая төгрөг
төсөвлөсөн. Энэ зохицуулалт өнөөг хүртэл үргэлжлэн хэрэгжиж ирсэн. Гэвч
манайд аливаа шийдвэр удаан үргэлжлэхээр завхардаг жишгээр зарим нь мах
нөөцлөөгүй байж мөнгө авдаг гэх мэт сөрөг явдал гарч эхэлсэн. Иймд
өнгөрсөн намраас шинэ зохицуулалт хийж, олон жижиг компанид биш тендер
зарлаад өндөр хүчин чадалтай нэг том компанид дэмжлэг үзүүлэн төвлөрсөн
маягаар мах нөөцөлж эхэллээ. Тендерт Жаст агро гэдэг компани шалгарсан.
Гэтэл намайг Мах маркет гэдэг том компанитай, улсын мөнгийг өөрийнхөө
компанид авч байна гэж хүртэл бичсэн байна лээ. Мах маркет гэдэг
компанид би ямар ч холбоогүй. 2002 онд Мах экспо гэдэг жижигхэн компани
байгуулж байсныг маань зориудаар ингэж хольж ярьж байна гэж үзэж байна.
Ямартай ч, Засгийн газар нэг том компанитай гэрээ байгуулж, бүх эрх
бөгөөд хариуцлагыг өгсөн. Газар дээрээ тэд яаж ажиллаж байгааг, юунаас
болоод хаана хүртээмж муу байгааг сэтгүүлчид та бүхэн очиж сурвалжлан
бодитой мэдээлэл өгч туслаарай. Засгийн газрын бодлогын үр дүнд махны
үнийн өсөлт өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад бага байгаа гэдгийг л
хэлье.
Өнгөрсөн он сонгуулийн жил байсан учраас их хэмжээний хөрөнгө оруулалт
баталсан. Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа зарим шаардлагагүй
ажлын хөрөнгө оруулалтыг хасах гэж үзсэн ч аль хэдийнэ шав тавьчихсан
гээд чадаагүй. Он дамжиж санхүүжүүлэгддэг ийм ажлуудаас болоод төсвийн
алдагдал өндөр гарсан. Энэ Засгийн газарт өөрийн хийсэн төсвөөр,
бодлогоор ажилласан хугацаа байхгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх.
Гэхдээ бэрхшээлийг урагшаа хойшоо хэлээд орхих биш бид аль болох
төсвийн зарцуулалтыг үр өгөөжтэй байлгах бодлого барьж байна. Наад зах
нь төсвийн байгууллагуудын тансаглал, зугаалгыг халж байна. Бусармаг
тогтолцоог халахаар чанга дуугаар хэлсэн үгийнхээ хариуд чанга дуугаар
банга хүртэх тохиолдол олон бий. Гэхдээ шинэчлэл өөрчлөлтөөс бид
ухрахгүй.
-Нийслэлийн өмнө тулгамдсан
олон асуудлыг хот төлөвлөлтийн буруу бодлоготой холбон тайлбарладаг.
Одоо хийж эхэлж байгаа хотын дахин төлөвлөлтөд Засгийн газар ямар байр
суурьтай оролцож байна вэ? Шинэ төлөвлөлтийг урт хугацаатай харж хийж
болдоггүй юм уу?
-Сая 2020 он хүртэлх л төлөвлөлт
хийсэн. Гол зарчим нь иргэдийн өөрсдийнх нь оролцоотой хэсэгчилсэн
байдлаар хийх. Эзэмшиж буй газар дээрээс нь хөөж байгаад төлөвлөлт хийнэ
гэж байхгүй.
зорилгоор 140 тэрбум төгрөгийн бонд гаргахаар УИХ-аар батлуулсан. Энэ
бондыг олон улсын зах зээлд гаргаж бага хүүтэй доллар болгох замаар
төсвөө хэмнэхийг Эдийн засгийн яам хариуцан ажиллаж байгаа.
байна. Энэ сангийн үйл ажиллагаа явагдаад эхлэхэд жижиг дунд
үйлдвэрлэлийн зээл авах иргэдийн барьцаа хөрөнгийн багагүй хэсгийг төр
батлан даах юм.
Сэлэнгэ мөрнийг түшиглээд усан цахилгаан станц барихыг Засгийн газар
дэмжиж байгаа юу? Манайд энэ чиглэлээр үр дүнд хүрсэн тохиолдол бараг
үгүй байгаа шүү дээ?
-1996 онд Эгийн
голын усан цахилгаан станц гэж ярьж эхэлснээс хойш яг үр дүнд хүрсэн юм
алга. Баруун хэсэгт Дөргөн, Тайширын гээд бага чадлын хоёр станц боссон.
Том чадлын усан цахилгаан станц барья гэсэн шийдвэр одоохондоо алга,
судалгаа хийж байна. Харин цахилгааны тариф хямд бодогддог шөнийн цагаар
усаа хуримтлуудаад өдөр нь цахилгаан гаргадаг Усан цэнэгт цахилгаан
станцыг хувийн хэвшил хөрөнгө гаргаад Сонгино орчимд барихыг дэмжсэн
шийдвэр гаргасан.
-Монголбанкаар дамжуулан шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгосон
ч бензиний үнэ өссөн. Энэ бодлого үр дүн өгч чадаж байна уу?
-Өргөн хэрэглээний
гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд намраас эхлэн
тодорхой хөтөлбөр хэрэгжүүлснээр тодорхой үр дүнгүүд гарсан. Шатахууны
хувьд авч үзвэл, өнгөрсөн зургаан сарын хугацаанд Оросын талд нэмэгдсэн
экспортын татварын хамаарлаар тооцоход Монголд шатахууны үнэ литр
тутамдаа 316 төгрөгөөр нэмэгдэх байсан. Энэ өсөлтөөс сэргийлж чадсан.
-Барааны үнийг барина гэх зэргээр төр бизнесийн салбарт хэт их оролцоод байгаа юм биш үү?
-Аль ч улсын
Засгийн газар тодорхой нэр төрлийн барааны үнэд зохицуулалт хийх гэж
оролддог. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, бүх бараа үйлчилгээний суурь
үнэд нөлөөлдөг шатахуун зэрэг бүх нийтийн эрх ашиг хөндөгддөг салбарт
төр бодлого барихаас аргагүй байдаг.
-Сүүлийн үед санхүүгийн гэмт хэрэг цөөнгүй илэрч байна. Үүнийг та хэрхэн үзэж байна вэ?
–Буруу
зөрүүтэй олон хэрэг илэрч байгаа нь сайн үзэгдэл гэж л үзэж байна.
Илрүүлээд байгаадаа биш, төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод
нээлттэй болж байгаагийн эерэг үр дүн болов уу. Бусармаг явдлыг ил
гаргаж хэлэх боломжгүй байсан хүмүүс одоо олон хэлбэрээр мэдээллээ
холбогдох байгууллагуудад дуулгаж болдог боллоо. Үүнд нэг талаас олон
нийт урамшиж байгаагийн, нөгөө талаас төрийн байгууллагуудын ажил зөв
хандлага руу чиглэж байгаагийн илрэл. Цаашид бид төрийн албан хаагчдыг
урамшуулдаг болно. Жирийн албан хаагчдын биш, албан тушаалтнуудын
буруугаас төрийн алба завхарсан. Төрийн албаны нэрээр тэд төсвийн
хэчнээн мөнгө үрснийг тавхан агентлагаар жишээ татаад хэлье л дээ.
Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий
газар, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар гэсэн таван агентлаг
орон сууцны дэмжлэгт 18 тэрбум, шагнал урамшуулалд 1.1 тэрбум, гадаад
сургалтад 6.7 тэрбум, аялал зугаалгад 588 сая төгрөг зарцуулсан байна.
Ийм байдлыг бид ил тод хэлж, өөрчлөхийг хүсч, иргэдээ зөв жишиг хандлага
руу уриалж байгаа. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд бид зарим асуудлаар
урагшилж чадсан, бас их шүүмжлүүлж байна.
оронд ДНБ-ий тодорхой хэсгийг шинжлэх ухаанд зарцуулдаг жишиг байдаг.
Шинжлэх ухааны салбарт гарч буй ололт амжилт, судалгааг үйлдвэрлэлд
нэвтрүүлэх, хөгжүүлэх талаар ямар бодлого баримталж байна вэ?
-Шинжлэх ухааны
салбарт том шинэчлэлт хэрэгтэй. Ийм шинэ онол гаргачихлаа, одоо
үйлдвэрлэлд нэвтрүүлмээр байна, мөнгө өг гэдэг сэтгэлгээ өөрөө буруу.
Өгч болно, нөхцөл нь зөв байх шаардлагатай шүү дээ. Харин манай
үйлдвэрлэлд тулгарч байгаа ийм бэрхшээлийг ингэж шийдэх шийдэл надад
байна, үүнийг дэмжээд өг гэвэл өөр хэрэг. Нэг жишээ хэлье. Найз маань
Английн Хатан хааны институдэд ген шилжүүлэн суулгах чиглэлээр нэг жил
ажилласан юм. Том сонсогдож байгаа энэ ажлыг ундааны үйлдвэрийн
захиалгаар хийсэн. Бодит амьдралын ийм хэрэгцээ шаардлагад тулгуурласан
шинжлэх ухааны бүтээл үр дүн өгнө. Үүнийг ч төр дэмжинэ.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тал дээр олон асуудал яригддаг. Засгийн газар энэ чиглэлээр санал оруулах уу.
-Үндсэн хуульд ямар зүйл болохгүй
байгааг эхлээд тодруулах учиртай. Би нэг асуудалд санал нэг байгаа.
Иргэдийн хурал нь Засаг даргаа томилж байгаа, үүнийг боливол яасан юм
бэ. Хурлаа ч, Засаг даргаа ч иргэдээрээ сонгуулдаг байя. Тэгвэл
хоорондоо ч зөв харилцаатай болно. Энэ асуудлыг өөрчлөх талаар ярьж
болно гэж бодож байгаа.
-Улстөрийн намын санхүүжилт,
гишүүнчлэлийн талаарянз бүрийн байр суурь гардаг. Засаг толгойлж байгаа
намын удирдлага энэ тал дээр ямар байр суурьтай байна.
-Улстөрийн намуудын тухай хуульд
өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ зүйтэй. Ялангуяа
улстөрийн намуудын санхүүжилтийг ил тод болгоё. Хөрөнгө мөнгөний
асуудлыг ч ил болгоё. Гишүүнчлэл гэдэг бол хөгжлийн асуудал гэж бодож
байна.
-Шинэ төмөр зам төсөлд Орос улс оролцох боломжгүй гэсэн захидал ирсэн талаар гэж хэвлэлд гарлаа. Энэ ямар учиртай захидал юм бэ?
Ерөнхий сайдад захидал бичжээ. Тэр нь надад ирээгүй байтал сонинд
хэвлэгдсэн байна. Монгол орчуулгатай гарсан байгаа юм. Надад хоёр
хоногийн дараа ирсэн. Гадаад харилцааны яам, тагнуулынхныг дуудаад
асуусан, юу болж байна вэ гэж. Хамгийн энгийн ёс зүй зөрчигдөж байгаа
биз. Энэ чинь биднийг хоёр хөрштэй муудалцуулах ажлыг хийгээд байна.
Орос үнээ өсгөснөөс Монголд өслөө гэх юм. Гэтэл Орост өссөн юм байхгүй.
Энэ чинь тоглоом биш шүү. Солонгосоос бензин оруулъя гэтэл манай хэдэн
авлигач хувь өг гэжээ. Ингэж дарамтлаад байхаар нь хувь өгсөн байна..
Ийм баримт тагнуулд өгчихсөн байгаа. Гэх мэтчилэн хэсэг бүлгийн эрх
ашгийг хамгаалдаг, цөөхөн компанийн гарт орчихсон, асуудлыг мөнгө өгвөл
шийднэ гэсэн үзэл бодол өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршсоор байна. Амь
бөхтэй үргэлжлүүлэхийн тулд бас элдвийн тэмцэл явуулаад байна.
Алтанхуягийг өнөөдөр ямар ч үнээр хамаагүй үндсэн хууль зөрчсөн болгож
харагдуулмаар байна. Ингэвэл огцруулах асуудлыг тавихад бэлэн болно. Ийм
ийм юм байна аа. Ард иргэд маань бол шинэчлээсэй, өөрчлөөсэй, бидний
амьдрал сайжраасай, үнийн өсөлт бага байгаасай, амьдрал дээшлээсэй гэж л
бодож байна. Иргэдийнхээ энэ хүсэлтийг биелүүлэхийн төлөө бид ажиллахыг
оролдож байна.
Эх сурвалж: www.zasag.mn