Орц:
Кексэнд: 2 өндөг, 1 лааз молоко ,
1 аяга гурил, 3 том халбага какао, 1 жижиг халбага сода
Кремэнд: 300 гр сүү, 2 өндөг, 2
том халбага гурил, 150 гр масло, 1 аяга сахар, 3 том халбага какао
Хийх арга:
1 лааз молоко, 2 өндөг, какаогоо
хийж хутгаад сода-оо уксусаар буцалгаж хийгээд гурилаа шигшиж хийж сайн хутгана. 22 см диаметртэй хэвэнд 2 тасалж шараад дундуур нь хөндлөн зүсээд 4 ширхэг
болно. 180 градуст 15-20 минут буюу харж байгаад авна.
Миксердэх, өндөгний цагааныг
хөөсөртөл хутгах ямар ч хэрэггүй, бүгдийг халбага юмуу сэрээгээр
сайхан хутгаад л болно.
Энэ
листэн дээрээ шарсан чинь наашаа нимгэрч урсаад захаараа жаахан түлэгдсэн,
сэрэмжлүүлэг болгоод зургийг нь оруулчихлаа
Энэ хооронд кремээ хийв. Саванд
сүүгээ хийгээд хүйтнээр нь 2 өндөг, гурилаа хийгээд буцалтал нь гал дээр
хутгаж байлгана. 2-3 минут буцалгаад аваад хөргөнө. Халбагандаа нэг их
гурилаа овоолж хийх хэрэггүй, крем хэт өтгөрвөл сүү нэмнэ.
Тусад нь нэг саванд сахар какао хоёроо сайн хольж хутгаад маслотайгаа нийлүүлж
сайн хутгана. Тэгээд дээрх хөрсөн кремтэйгээ нийлүүлж хутгаад крем бэлэн.
Үнэндээ энэ крем ямар амттай болох
бол гэж санаа зовж байсан гэтэл үнэхээр зүүдэнд ч оромгүй гоё болдог юм байна.
Прага тортыг ерөнхийдөө жижиг үрсэн
шоколадаар л чимэглэдэг юм байна. Ажлаа хөнгөвчлөөд бэлэн чимэглэл
цацчихлаа.
Ингээд хөргөгчинд 5-6 цаг тавиад бэлэн боллоо.