Өглөөний цайнд хийхэд хялбар, цаг бага зарцуулдаг тэгсэн хэрнээ амттай хоол идмээр байдаг шүү дээ. Тэгвэл яг ийм хүсэлтэй хүмүүст зориулсан сэндвич хийдэг машиныг бүтээжээ.
Энэхүү машинаар сэндвич хийхэд ердөө таван минут зарцуулах ба та орцуудаа хийгээд л таглахад хангалттай.
Та худалдаанаас хэзээ хийсэн нь мэдэгдэхгүй бэлэн бүтээгдэхүүн авч идэж байснаас хөргөгчнөөсөө шинэхэн өндөг, талх, бяслаг зэрэг хүссэн зүйлсээрээ амтлаад өөрийн дуртай сэндвичээ идэх нь таны эрүүл мэндэд ч тустай.
Т.ТҮВШИН