Шүүмжлэлээс айдаггүй “One Direction”

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Шүүмжлэлээс айдаггүй “One Direction”

Сүүлийн үед залуусыг байлдан дагуулаад байгаа Их Британийн “One Direction”-ий залуус өвөрмөц содон шивээсээрээ цахим сенсааци дэгдээх болсон. Учир нь хэдхэн долоо хоногийн өмнө Харригаас эхлээд хамтлагийн хэд хэдэн гишүүд  өөрсдийн шивээсний гэрэл зургийг  твитертээ тавьсны дараа өсвөр насныханд муу үлгэр дууриал болж байна хэмээн хатуу шүүмжлэлтэй тулгарч байсан юм. Харин өсвөр насны охидын зүрх сэтгэлийг эзэмдэгч гэгддэг залууст дээрх шүүмжлэл тийм ч хүндээр тусаагүй бололтой, сонирхол татам шивээснийхээ зургийг дахин  твитертээ тавьжээ.

Энэ удаа хамтлагийн гишүүн Луйз “The Rogues” гэж хөлөн дээрээ шивсэн нь ээлжит шуугианы эзнээр тодорч байна. Тэрээр шинэ шивээснийхээ зургаас гадна жилийн өмнө хийлгэсэн гар дээрх шивээснийхээ зургийг мөн фэнүүддээ харуулсан байна. Их Британид 18-аас дээш насныхан шивээс хийлгэх эрхтэй учраас шүтэн бишрэгчдийнх нь дийлэнхийг өсвөр насныхан эзэлдэг “One Direction” дахин шүүүмжлэл сонсох нь тодорхой бололтой. 

Э.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж