Японы ерөнхий сайд Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Японы ерөнхий сайд Монголд айлчилна

Монгол Улсын Засгийн газрын урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гуравдугаар сарын 30-31-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Ноён Ш.Абэ айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэлэлцээ хийх аж. Ерөнхий сайд нарын хэлэлцээний үеэр хоёр тал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын асуудлаар харилцан санал солилцоно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж