МҮСБХ-ны “Үндэсний супер лиг”-ийн журмын дагуу Монголд анх удаа солилцооны цонх нээгдэн, багууд идэвхтэй оролцож, хүчээ зузаатгалаа. Журмын дагуу багууд “Үндэсний супер лиг”-т тоглоогүй хоёр монгол тоглогч, легионер тоглогчдыг тохиролцсоны дагуу чөлөөтэй солих боломжтой байсан юм /Нэг багт 3-аас илүүгүй легионер байх ба талбай дээр хоёр тоглогч зэрэг тоглох боломжтой/.
Энэ удаагийн солилцооны цонхоор “Эхлэл MBM” багийн легионер тоглогч "Танан гарьд"-ын эгнээнд нэгдсэн бол “СБЛ” баг “Үндэсний супер лиг”-ийн журмын дагуу “Хасын хүлгүүд” багийн хоёр легионер тоглогч болон холбон тоглогч Бадрах, Билгүүн нарыг багтаа нэгтгэсэн талаар Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Мэргэжлийн зөвлөлөөс мэдээллээ.
Шинэ бүрэлдэхүүнтэй “СБЛ” багийнхан өнөөдөр супер лигийн 2-р байранд жагсаж буй “Энержи Ресурс Харцага” багтай, “Танангарьд” баг “Эхлэл MBM”-тэй тус тус тоглох болно. Өнөөдрийн тоглолт 18.00 цагаас эхэлнэ.
Д.ЛХАГВА