ҮДБЭЧ-ын уран бүтээлчид аялан тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид аялан тоглолт хийнэ

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон ирэх сард орон нутгаар аялан тоглолт хийхээр болжээ. 80 хүний бүрэлдэхүүнтэй чуулгын уран бүтээлчид шилдэг тоглолтуудаа түүвэрлэн хүргэхээр болжээ.

Дөрөвдүгээр сарын 20-21-нд Багануур

Дөрөвдүгээр сарын 22-24-нд Хэнтий

Дөрөвдүгээр сарын 26-28-нд Дорнод

Дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-хүртэл Сүхбаатар аймаг

Тавдугаар сарын 3-4 Бор-Өндөр хотод хийснээр аялан тоглолт өндөрлөх аж. Энэ нь 20 жилийн турш тасалдаад байсан томоохон аялан тоглолт болж буйгаараа онцлог гэж зохион байгуулагчид онцолж байна.

Тус чуулгын хувьд өнгөрсөн жил Төв, Дархан-Уул, Сэлэнгэ
аймагт аялан тоглолт хийсэн бол энэ жил зүүн аймгуудын нутгуудыг ийнхүү
зорихоор болжээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж